Дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалт болж өнгөрлөө

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүд захирал, ерөнхий инженерүүдийг хамруулсан сургалт, семинарыг Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар Монгол улсын засгийн газрын эрчим хүчний чиглэлээр гаргасан тогтоолууд, “Эрчим хүчний тухай хууль”, “Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль” тэдгээрт нийцүүлэн гарсан журам, эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага биелэлтийн үнэлгээ танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Сургалтын үеэр хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг “Хангалттай”  үнэлгээтэй дүгнүүлэн, олон жил хэрэглэгчийг дулаанаар найдвартай ханган ажиллаж ирсэн “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Ану сервис” ХХК-д Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн дарга Т.Гантөмөр “БАТЛАМЖ” гардуулсан юм. Сургалтад Эрчим хүчний тухай хуулийн дагуу дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй 11 аж ахуй нэгжийн 17 мэргэжилтэн хамрагдав.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *