“Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр батлагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.8-д тусгагдсан  “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх” ажлыг хийж гүйцэтгэх Ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/152 дугаар тушаалаар байгуулагдаж ажиллав.

Ажлын хэсэгт ХХААХҮЯ, ШӨХТГ, НИТХ, НЗДТГ, нийслэлийн Үйлдвэрлэл, иновацийн газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар,  нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэдээлэл технологийн газар, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, ШУТИС–ийн Бизнесийн ухаан, Хүмүүнлэгийн сургуулийн ЖДҮ-ийн судалгаа, сурталчилгааны төв, СУИС-ийн Соёл урлагийн менежментийн тэнхим, Монголын үйлдвэрлэлийн хоршоо, ахуйн үйлчилгээний төв холбоо, Үйлчилгээний ажилтны мэргэжлийн ур чадварын хөгжлийн төв, Монголын үсчин гоо засалчдын хөгжлийн төв, ахуйн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд нийт 15 хүн ажилласан.

Дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд “Нийслэлийн ахуйн үйлчилгээний салбарын өнөөгийн төлөв байдлын судалгаа”-г ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн их сургуулийн эрдэмтэн судлаачид, Ажлын хэсгийн зарим гишүүдийн хамтарсан баг хийж гүйцэтгэсэн ба хөтөлбөрийн төслийг Монгол улсын “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хууль, “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгийн хүрээнд боловсруулсан.

Дээр дурьдсан судалгаагаар тодорхойлж гаргасан тулгамдаж байгаа, зайлшгүй шийдвэрлэх асуудалд үндэслэн дэд хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлж, олон нийтээр хэлэлцүүлэн саналыг тусгасан төслийг НИТХ-ын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит 16-р хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Дэд хөтөлбөрийг 2018-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Татах (PDF, 343KB)

ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *