УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2018 оны 06 дугаар сарын 22                                                                                                                                                                       Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 ХЕМ-ийн баталсан удирдамжийн дагуу “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зохион байгуулах. 9 Дүүргийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

2 Налайх дүүрэгт 2017 онд тарьсан шилмүүст модны усалгаа арчилгааг сайжруулах. /модны насжилтгүй болж, шарлалт, үхжилт явагдаж байна/. НД-ийн

ЗДТГ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

3 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг даргын А/110 дугаар захирамжийн дагуу дараах 7 гудамжийг “жишиг гудамж” болгон тохижуулж байгаатай холбогдуулан Дүүрэг, Хорооны Засаг дарга нар айл өрхүүдээр эвдрэл бүхий хашаа, дааман хаалгыг батлагдсан зургийн дагуу засаж, будах ажлыг хийлгэх. Үүнд:

 

·         СХД-ийн 4 дүгээр хороо Их нарангийн 13 дугаар гудамж

·         ЧД-ийн 17-р хороо, Ачтан дэлгүүр, сурагчийн 49-р гудамж

·         ХУД-ийн 13-р хороо 4-р хэсгийн 1-р гудамж

·         СБД 15-р хороо Дамбадаржаа 22-р гудамж

·         БЗД  24-р хороо, Цахлайн 15-р гудамж

·         НД-ийн 7 дугаар хорооны 17,18-р гудамж

·         БХД 2-р хороо Нуурын гэр хороолол

 

      “Манай хороо- миний гудамж” аяныг дүгнэхдээ айл өрхүүдээр хашаа дааман хаалгыг зассан байдлаар дүгнэх болно.

Дүүргийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ,

-Фото зураг

4 ХЕМ-ийн 2018 оны А/32 дугаар тушаалаар дүүрэг бүрт “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагад нийцсэн хаяг, хаягийн байгууламж бүхий жишиг гудамж бий болгох ажлыг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан өнгө үзэмжгүй, Монгол хэл бичгээр бичигдээгүй, зар сурталчилгааны утга агуулсан хулдаасан хэвлэл бүхий хаяг, хаягийн байгууламжуудыг буулгах, тавигдах шаардлагад нийцүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.  Үүнд:

·         ЧД, СБД Энхтайваны өргөн чөлөө /Цэцэг төвийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэл/,

·         БГД Энхтайваны өргөн чөлөө /Саппорогийн тойргоос МТ ШТС хүртэл/,

·          ХУД, Чингисийн өргөн чөлөө /Энхтайваны гүүрний урд хэсгээс УБЦТС ТӨХК хүртэл/,

·         СХД, Энхтайваны өргөн чөлөө /Саппорогоос 32-ын автобусны буудал хүртэл/,

·         БЗД, Их тойруугийн гудамж /Зүүн 4 замын уулзвараас Сансрын аюулгүйн тойрог хүртэл/.

6 Дүүргийн ЗДТГ. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
5 Хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд Дүүргийн нутаг дэвсгэрийн хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой гомдол мэдээлэл, дуудлага ихээр ирж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч, үйл ажиллагааг сайжруулж ажиллах. 6 Дүүргийн ЗДТГ. -Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, байршлыг ирүүлсэн, зөвшилцсөн байх,

-Тайлангийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо

6 Гэрлэн дохио халхалж байгаа улиас моднуудын байршил, судалгаа гаргаж, орчны шийдэлтэй уялдуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал танилцуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах. УБЗАА-ТХХУХ, ХТГ ОНӨААТҮГ. Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, байршлыг ирүүлсэн, зөвшилцсөн байх,

-Тайлангийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо

7 Нийслэл хотод тохижилт, цэвэрлэгээ, ногоон байгууламж, нохой муур устгалын чиглэлээр хөндлөнгийн хяналт хэрэгжүүлж байгаа гэрээт байгууллагууд /ТББ/-ын  ажиллах хүч, машин механизм, гэрээний үүргийн хэрэгжилтэд тавигдах бусад шаардлага, тэдгээрийн хэрэгжилт, нөхцөл байдлаар талаар судалгаа хийж, танилцуулах. УБЗАА-ТХХУХ. -Тайлангийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо

Танилцуулга

8 Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын ажиллах цагийн хязгаарт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан  дүүргийн оршин суугч, үйлчилгээ эрхлэгч нарын хүрээнд уулзалт хэлэлцүүлэг хийж, санал асуулга явуулах, тайлагнах. УБЗАА-ТХХУХ,

9 Дүүргийн ЗДТГ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
9 Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүйгээр улирлын түр худалдаа, үйлчилгээ эрхлэгчид олширч байна. Иймд нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт шалгалт  явуулж, тусгай зөвшөөрөлгүй газруудын үйл ажиллагааг таслан зогсоох, холбогдох хууль журмын дагуу ажиллуулахад анхаарах. УБЗАА-ХХҮХ,

9 Дүүргийн ЗДТГ.

-Тайлангийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

 

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *