Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер өөрийн чиг үүргийн дагуу хотын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад өөрсдийн хариуцсан гудамж, зам талбайн шонгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах талаар үүрэг даалгавар өглөө. Үүнд:

Холболтын таггүй гэрэлтүүлгийн шонг бүрэн тагжуулах, ил задгай холболт хийж орхихгүй байх

Гэрэлтүүлгийн компаниуд өөрсдийн хариуцсан гудамж, зам талбайд тогтмол үзлэг шалгалт хийж гарсан зөрчлийг тухай бүрт хэвийн болгож ажиллах

2018.07.10-ний дотор хотын хэмжээнд нийт холболтын таггүй ил шонгуудыг 100% хувь тагжуулсан байх

Мөн төвийн зургаан дүүрэгт уг ажлын хүрээнд орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн шон, тэжээлийн кабелийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар 14 хоногийн дотор эргэж танилцуулахыг үүрэг болгов

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *