Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр 610 зөвшөөрөл олгоно

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн  А/54 дүгээр тушаалаар “Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай”  удирдамжийг баталсан.

Удирдамжийн дагуу УБЗАА-наас холбогдох мэргэжлийн байгууллагууд, тухайлбал: НМХГ, НЦГ, НОБГ, дүүргүүдийн ЗДТГ, “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газартай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Үндэсний их баяр наадмын үеэр:

            Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 160 аж ахуйн нэгж, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 350 аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний  50 цэгт зөвшөөрөл олгоно.

  • Төв цэнгэлдэх хүрээлэнд: Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүй долоон худагт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг 2018.06.13-ны өдрөөс 06.27-ны өдрүүдэд хүлээн авч, сонгон шалгаруулалт хийхэд бэлэн болсон.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээ /хуушуурын үйлчилгээ/-нд онцгой шаардлага тавьж байгаа. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл,  мэргэжлийн ажиллагсадтай зөвхөн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авсан.                                                                            

             Сонгон шалгаруулалтыг дүүрэгт Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан мэргэжлийн байгууллагууд явуулж, шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг 2018.07.02-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.    

              Наадмын талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх үйлчилгээний ажиллагсдын ажлын хувцасны загварыг баталсан. Хүй долоон худагт наадмын лого бүхий ногоон өнгийн саравчтай малгай, цагаан цамц, Төв цэнгэлдэх хүрээлэнд улаан өнгийн малгай,  цагаан цамцаар жигдэрнэ.

/Хүй долоон худгийн Соёл, урлагийн талбайд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50 цэг,  хөдөлгөөнт тоглоомын 40 цэг, кофе шопын 5 цэгт  зөвшөөрөл олгоно./

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *