Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага

  1. Худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэн нь дүүргийн зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгө, загварын дагуу цэвэр, үзэмжтэй асар сүүдрэвч, түр байгууламж, гэрийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16.00 цагт бүрэн байршуулсан байх;
  2. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг горимын дагуу хадгалах, технологийн дагуу боловсруулах, худалдах, үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах, дагалдах баталгаажилтыг бүрдүүлсэн байх;
  3. Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгч болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уутыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байх;
  4. Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар угаах нөхцлийг бүрдүүлсэн угаалтууртай, гар ариутгах бодис, нойтон болон хуурай алчуур /салфетка/-ыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэсэн байх;
  5. Эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр, битүүмжлэл сайтай, хүнсний зориулалтын ус нөөцлөх савтай байх;
  6. Тогооч, худалдагч нь мэргэжлийн үнэмлэхтэй, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан, хувийн ариун цэврийн шаардлага хангасан, ил харагдахуйц шархгүй байх;
  7. Үйлчилгээний ажилтнууд тогтоосон нэг загвар, нэг өнгийн ажлын хувцсаар жигдэрсэн байх;
  8. Галын аюулгүй байдлыг хангаж, эрх бүхий байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллах;
  9. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь өдөр бүрийн хоолны дээж авч, тэмдэглэл хөтлөх;
  10. Орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцаж, асрын гадна талд хогийн сав байрлуулан, хатуу, шингэн хог хаягдлыг нэгдсэн цэгт хаях
  11. Зүлэгжүүлсэн хэсэгт байрлах аж ахуйн нэгж асар майхны дор шалавч болон хулдаасыг дэвсэж тоос шороо, борооны уснаас хамгаалж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж ажиллах;
  12. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүд нь тухайн гэр, асарт гал унтраах хэрэгсэл болон галын хор байршуулсан байх;

Тавигдах шаардлага, зөвлөмжийн дагуу худалдаа, үйлчилгээ явуулж, болзошгүй эрсдлийг бүрэн хариуцаж ажиллах

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *