“Хоолны газрын ангилал, нэр томъёоны тодорхойлолт, тавигдах ерөнхий шаардлага” шинэчилсэн стандартын төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэглээ, соёлын өөрчлөлтийг дагалдан олон улсын жишигт нийцэхүйц худалдаа, хоол  үйлчилгээний газрууд олноор  бий болж, худалдаа үйлчилгээний шинэ хэлбэр төрлүүд, дэвшилтэт техник технологи нэвтэрч байна.

Хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхахын тулд салбарын ахиц дэвшил, ололт амжилтыг дэмжсэн бодлого, “Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ 2020” нийслэлийн дэд хөтөлбөр хэрэгжүүлж, салбарын эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага тулгарч байна. Иймд “Хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага” MNS4946:2005 стандартыг шинэчлэн боловсруулаад байна.

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар  дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд “Хоолны газрын ангилал, нэр томъёоны тодорхойлолт, тавигдах ерөнхий шаардлага” шинэчилсэн стандартын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулахад ХХААХҮЯ,  Стандарт хэмжил зүйн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн ЗДТГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Их дээд сургуулийн багш, судлаачид, Зөвлөх инженерүүд, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, ТББ-ийн төлөөлөл оролцоо.

Тус хэлэлцүүлэгт “Стандарт тохирлын үнэлгээний тухай” хууль, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалт”-ын дүн, стандартын биелэлт, “Худалдаа-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ 2020” нийслэлийн дэд хөтөлбөр, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрхзүйн орчинг сайжруулах чиглэлээр хийж буй ажил, цаашдын зорилт“-ын танилцуулгыг хийж “Шинэчилсэн стандартын төслийн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулахад оролцогчид идэвхитэй оролцож санал бодлоо солилцлоо.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *