Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсрууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, НИТХ-ын 17 дугаар хуралдаанаар батлууллаа.

Хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл мэндийн  үндэсний төв, Туул голын сав газрын захиргаа болон нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудаас бүрдсэн Ажлын хэсэг шинэчлэн боловсруулахдаа нийслэл хотод тулгамдсан асуудлын нэг болох ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах асуудлыг нэмж тусгасан юм.

Хөтөлбөрт 9 зорилт дэвшүүлж, төлөвлөгөөний 145 хэрэгжүүлэх арга хэмжээ багтаж байгаа бөгөөд   хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томсгосон тооцоогоор 912 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай болно.

 Хөтөлбөр хэрэгжсэнээр ус хангамжийн Доод эх үүсвэрийг ашиглалтанд оруулах, 80 км цэвэр усны шугам шинээр угсрах болон доторлох,  хотод 250 мянга болон 20 мянган метр куб бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж баригдах, цэвэрлэх байгууламжаас гарах цэвэршүүлсэн усыг дулааны станцуудад ашиглаж эхлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *