УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2018 оны 07 дугаар сарын 02                                                                                                                                                                       Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1. Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, ажлын илтгэх хуудсыг  2018.07.14-ний дотор  baigalmaa@ubservice.mn  хаягаар ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ,

НМХГ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

2. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/172 тоот тушаалын дагуу Дүүргүүд шарилж тайралтын ажлыг идэвхижүүлэн ажиллах, мөн тохижилт үйлчилгээний байгууллагууд хуваарийн дагуу Үндэсний их баяр наадмаас өмнө Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худгийн цэвэрлэгээ, шарилж тайралтын ажлыг яаралтай хийж гүйцэтгэх. ХТГ ОНӨААТҮГ, ТЦҮ ХХК -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

3. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтын байдал болон шонгийн таг, инженерийн шугам хоолойн худгийн тагжуулалтын асуудал дээр хяналт тавьж, баяр наадмын үед болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, УБ хотын ШУЗТөв ОНӨААТҮГ-тай хамтарч ажиллах. 9 Дүүргийн ЗДТГ, Инженер, хангамжийн байгууллагууд, Гэрэлтүүлгийн ХХК Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ,

-Фото зураг

4. Улсын их баяр наадамтай холбоотой цэвэрлэгээ үйлчилгээ, хог тээвэрлэлтийн графикт ачилт түүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний хяналтыг сайжруулж ажиллах. 9 Дүүргийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

5. Улсын их баяр наадмын үеэр үер усны аюулаас урьдчилан сэргийлж, машин техник, бензин шатахуун, ажиллах хүн хүчний бэлэн байдлыг хангуулах. Нийслэл, дүүргийн онцгой байдлын газар, ГУББГ ОНӨААТҮГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ, зураг

6. Улсын их баяр наадмын үеэр ХЕМ-ийн баталсан “Хариуцлагатай жижүүрийн хуваарь”-ийн дагуу ШУЗТөв ОНӨААТҮГ-д ажиллах инженерийн хангамжийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хугацаандаа хариуцлагатай ажиллах, улсын баяр наадмын үеэр утсаа салгахгүй, ажил үүргийн уялдаа холбоог хангаж ажиллах. Үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хариуцлагатай жижүүрээр ажилласан тайланг УБЗАА-нд 14-нд ирүүлэх. Нийт байгууллага албан хаагчид -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

 

7. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн зайлшгүй шинэчлэх шаардлагатай дээвэр, инженерийн шугам сүлжээний ажлууд, шаардлагатай төсөв хөрөнгийн асуудлыг судалж танилцуулах. ТХХУХ, ИБХ,

9 Дүүргийн ЗДТГ,

НЭМГ,

НБГ

 

-Судалгаа гаргасан байх, /байршил, ажлын тоо хэмжээ, хөрөнгийн судалгаа/

-Ажлын тоо хэмжээ

8. Инженерийн шугам сүлжээний графикт ажлуудыг батлагдсан төлөвлөгөө, графикийн дагуу бүрэн, чанартай хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. ТХХУХ, ИБХ,

9 Дүүргийн ЗДТГ,

Инженерийн хангамжийн байгууллагууд,

ХТГ ОНӨААТҮГ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

 

9. Үзлэг явуулах байдлаар гэрлийн шонгийн унжсан, орооцолдсон, эзэн харьяалал тодорхойгүй  кабел шугамуудыг тогтоож засварлах, ашиглалт засвар үйлчилгээг хариуцаж ажиллах. ИБХ,

Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК, НМТГ

Гэрэлтүүлгийн компаниуд.

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

 

 

 

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *