Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдал шалгах ажлын хэсэг хуралдаж байна

Хотын Ерөнхий менежерийн А/197-р тушаалаар батлагдсан Нийслэлийн Онцгой комиссын “Үер, ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсэг”-ээс болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдалд үзлэг шалгалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.

Үзлэг шалгалт хийх бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн төлөөлөл оролцох юм.

Ажлын хэсэг дараах чиглэлүүдээр үйл ажиллагааг шалгана. Үүнд

* Үерийн аюулын үед нүүлгэн шилжүүлэх байршлыг тогтоож, шаардагдах хүн хүчний тооцоог гарган, ажиллах бие бүрэлдэхүүн, тэдгээрийн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, машин техник, багаж зэвсэглэмжийн бэлэн байдлыг хангуулсан байдлыг дууриалган үзүүлэх дадлага хэлбэрээр цагийн байдал өгч ажиллуулан бэлэн байдлыг шалгах

* Үер усны гамшиг үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулах, харилцан ажиллагаа зохион байгуулах бэлтгэлжилт

* Үер усны гамшгийн үед ажиллах дүүрэг, хороо, гамшгаас хамгаалах албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөө, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч, хэрэгслийг дайчлан гаргах  “Дайчилгааны төлөвлөгөө”-ний тодотгол, түүний хэрэгжилт

* Дүүргийн нутаг дэвсгэр дэх үерийн далан сувгийн эрсдэлийн зураглал, тооцоо хийсэн байдал эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ

* Үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлж, үерийн үед өөрийгөө болон бусдыг аврах талаар соён гэгээрүүлэх ажил зохион байгуулсан байдал

* Үер усны гамшгийн үед шаардлагатай дулаан байр, хувцас, хоол хүнс, шатах тослох материалын нөөц бүрдүүлэлт, бэлэн байдал

* Үерийн далан, зам талбайн суваг шуудууны ашиглалтын төлөв байдал, хийц бүтээцийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, үерийн усны урсацыг сааруулсан, ус нэвтрүүлэх хүчин чадлыг багасгасан, үерийн усыг боох нөхцөл бүрдүүлсэн зөрчлүүдийг хэрхэн арилгах арга хэмжээ авсан байдал

* Далан сувагт ажиллах машин механизмын орц, гарцыг хаасан, хамгаалалтын зурваст суурьшсан айлууд, хашаа, барилга байгууламжууд чөлөөлөх ажил зохион байгуулсан байдал

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *