УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2018 оны 07 дугаар сарын 18                                                                                                                                                                       Улаанбаатар хот

 

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1. Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн зайлшгүй шинэчлэх шаардлагатай дээвэр, инженерийн шугам сүлжээний ажлуудын судалгааг гаргаж ирүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн ч удаашралтай байгааг анхаарч инженерийн байгууламжийн хэлтэстэй хамтарч хариуцлагатай ажиллахыг мэдэгдье. НБГ, НЭМГ, Дүүргүүд -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

 

2. Инженерийн шугам сүлжээний графикт ажлуудыг батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилт удаашралтай байгааг анхаарч графикийн дагуу бүрэн, чанартай хэрэгжүүлэх, хариуцлагатай ажиллахыг мэдэгдье. ИБХ,

9 Дүүргийн ЗДТГ,

Инженерийн хангамжийн байгууллагууд,

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

 

3. НЗД-ын 2016.09.22-ны А/673 захирамжийн дагуу Үер усны аюултай үзэгдлийн үед хамаарал бүхий байгууллагууд шуурхай ажиллаж, өгч буй үүргийг эрчимжүүлэн арга хэмжээ авч ажиллах.

ХЕМ-ийн баталсан 2018.07.17-ны өдрийн А/197 тушаалаар батлгдсан “Үерийн аюулаас урьчилан сэргийлэх бэлэн байдал шалгах ажлын хэсгийг ажиллах нөхцөл байдлаар хангах.

 

 

 

 

 

9 Дүүргийн ЗДТГ , Инженерийн хангамжийн байгууллагууд -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

 

4. Орон сууцны нэг болон суурийн давхарт үйл ажиллагаа явуулж буй цайны газар, сүлжээ хоолны газар, ресторан, баар, кафе, хүнсний дэлгүүр, минимаркт, супермаркетын нарийвчилсан судалгааг гаргаж 2018.07.27-ны дотор ХХҮХ-т ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

5. ХЕМ-ийн баталсан удирдамжийн дагуу “Шарилжгүй Улаанбаатар-3” аянд ээлжит ажлыг зохион байгуулах бэлтгэл хангах. 9 Дүүргийн ЗДТГ

ТЦҮ ТӨК

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

6. “Хөрсөө хамгаалъя-Жорлонгоо ариутгая” аяныг зохион байгуулж хэрэгжилтийг хангуулж, ажиллах. 9 Дүүргийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ, зураг

7. Худгийн тагны эзэн холбогдогчийг тодорхойлж, тагжуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. Инженерийн хангамжийн байгууллагууд,

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ, зураг

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *