Шугам сүлжээний үзлэгийн худгийг тагтай болголоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр “нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтын байдал болон шонгийн таг, инженерийн шугам хоолойн худгийн тагжуулалтын асуудал дээр хяналт тавьж, баяр наадмын үед болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Захирагчийн харьяа бүх инженер хангамжийн байгууллагууд болон 9 дүүргийн ЗДТГ-уудад  үүрэг болгосон байна.  Тайлант хугацаанд  Инженер, хангамжийн байгууллагууд өөрийн харьяа шугам сүлжээнд үзлэг, шалгалтыг зохион байгуулж нийт 69 ш худгийг тагжуулаж, 36 худагт засвар үйлчилгээ хийж ажилласан байна.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2018 оны 07-р сарын 10-ны өдрийн 1а/714 тоот албан бичгээр тус дүүргийн 12-р хороо Чулуун овоо, Жанжин клубийн орчимд бохирын шугамын 36 ширхэг таггүй үзлэгийн худаг байгаа тул иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, арга хэмжээ авч өгөх хүсэлтийг тус албанд ирүүлсэн. Тус бохирын шугамын талаар судалж үзэхэд 2009 онд Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Мегаватт ХХК үндсэн гүйцэтгэгчээр, Набсан ХХК туслан гүйцэтгэгчээр тус тус хийж гүйцэтгэсэн ажил байна. Иймд  Барилга, хот байгуулалтын яаманд Захиалагч талын хувьд тус асуудалд онцгой анхаарал хандуулж Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах тухай албан тоотыг хүргүүлсэн. Мөн сус асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан тоот хүргүүлж хяналт тавьж ажиллах тухай үүрэг өгч ажиллалаа.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *