Автобусны буудлуудын ТҮЦ-ийг нүүлгэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн чиг үүргийн дагуу  Сансарын ШТС-ын хойд талд, замын хойд болон урд талд байрлах автобусны буудлууд дээрх нийт зөвшөөрөлгүй 22 ТҮЦ-ийг чөлөөлөх арга хэмжээг  Баянзүрх дүүргийн Газрын албанаас  2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Зарим иргэд Газрын албанаас өгсөн албан мэдэгдлийн дагуу ТҮЦ-ээ сайн дураар нүүлгэсэн бол 16 ТҮЦ-ийг албадан нүүлгээд байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *