УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2018 оны 08 дугаар сарын 03                                                                                                                                                                       Улаанбаатар хот

 

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1. Инженерийн шугам сүлжээний графикт ажлуудыг батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилт удаашралтай байгааг анхаарч графикийн дагуу бүрэн, чанартай хэрэгжүүлэх, хариуцлагатай ажиллахыг мэдэгдье. ЗАА ИБХ, Дүүргүүд ЗДТГ, ХҮТ, Инженерийн хангамжийн байгууллагууд,

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ, зураг

2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууцны, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн зайлшгүй шинэчлэх шаардлагатай дээвэр, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээний ажлуудыг 2018.08.15 дотор дуусгах. ЗАА ИБХ, Дүүргүүд ЗДТГ, НБГ, НЭМГ, НМХГ, СӨХ,  ХҮТ, Инженерийн хангамжийн байгууллагууд,

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ, зураг

3. Нийслэлийн Онцгой комиссын үер, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед шуурхай ажилласан ажлын хэсгээс гарсан зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч ажиллах Үүнд:

·         Хөрсний усанд автсан 35 барилгийн үндсэн хийц бүтээц, цахилгааны шугам сүлжээний ашиглалтийн төлөв, байдал, хөрсний инженер геологийн судалгааг гаргаж, дүгнэлт гаргах, /ШУТИС-ын Оношлогоо, зураг төсөл судалгааны “Реконстракшн” төвд,

·         “Реконстракшн” төвийн дүгнэлтийг үндэслэж улсын байцаагчийн нэгдсэн дүгнэлт гаргах НМХГ

·         Усанд автсан боловч цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийгдээгүй 18 барилгад яаралтай үзлэг шалгалт хийх.

ЗАА ИБХ, НМХГ, ОСНААУГ ОНӨААТҮГ, МСӨХД, ХОМХ, Инженерийн хангамжийн байгууллагууд,

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ, зураг

4. Инженерийн шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэж буй ААН-нь 2018.08.20-ны дотор авто замын сэтлэх сүвлэх ажлыг бүрэн дуусгаж нөхөн сэргээлтийг хийлгэн ашиглалтад өгөх. ИБХ,

9 Дүүргийн ЗДТГ,

Инженерийн хангамжийн байгууллагууд,

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

 

5. Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг дүүрэг бүр 2-оос дээш байршилд зохион байгуулах, байршлын судалгааг 2018.08.08-ны дотор ХХҮХ-т ирүүлэх 9 Дүүргийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо

 

6. “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны хүрээнд Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол дундах хөл газрын ургамал, шарилжийг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх, анхаарах шаардлагатай газрууд байна. Үүнд:

–       БЗД-ын Шар хадны эмнэлгийн зам дагуу, Наран туул худалдааны төвийн ойр орчим.

–       ЧД-ын Далан давхрын оршуулгын газрын орчмын

–       ХУД-ын Вива сити  хороолол дундах

9 Дүүргийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

7. Нийтийн эзэмшилийн гудамж талбай, Супер маркетийн хажууд байрлах 450 л багтаамжтай Цинкэн хогийн сав цоожитой байгааг нээлттэй байлгах арга хэмжээ авах. Дүүргүүдийн ЗДТГ, СӨХ, -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

8. Үер уснаас үүссэн хөрсний бохирдол, хог хаягдал, лаг шавар их байгаа тул цэвэрлэгээ үйлчилгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

9. Мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлсэнтэй холбогдуулан хашаа саравчийг буулгах ажлыг эрчимжүүлэх. ХХААГ, НМХГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

10. НИТХТэргүүлэгчдийн 2018.07.09-ний өдрийн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбай, тохижилтын /явган зам, хайс, шат, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, сандал, хогийн сав, сурталчилгааны байгууламж, хөшөө баримал, усан оргилуур, хяналтын камер гэх мэт/ бүрэн бүтэн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллан хийэн ажлын  танилцуулгийг сар бүрийн 15-ны дотор ТХХУХ-т ирүүлж байх. ХТГ, дүүргүүд -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

 

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *