Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна

Барилга хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж байгаа юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Орон сууцны удирдах газар болон хэрэглэгчдэд үйлчлэх төвийн төлөөлөл, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл, Хувийн хэвшлийн орон сууцны мэргэжлийн холбоо, Хувийн орон сууцны хөгжлийн төв, Нийслэлийн өмчийн харилцааны газартай хамтран Иргэний хууль, Орон сууцны тухай, Эрчим хүчний тухай, Хот суурины ус хангамж, Ариутгах татуургын ашиглалтын тухай, Газрын тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай зэрэг хуулиудын үзэл санаа, тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцэж санал солилцлоо.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *