Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан гэр хорооллын гудамжны тохижилтын ажилтай танилцлаа

НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр нийслэлд хийгдэж буй тохижилтын аж жишиг гудамжны тохижилтын ажлын явцтай танилцаж, тухайн гудамжны оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо чухал байгааг онцолж, ажлын чанарт иргэн бүр анхаарал хандуулах, хийгдсэн ажлыг эзэнжүүлэх, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах үүргийг ажил гүйцэтгэгч байгууллагууд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүрэг хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг даргын А/110 дугаар захирамжийн дагуу гэр хороололд байрлах явган замгүй, борооны ус ихээр тогтдог, эвдрэл бүхий автозамтай, гэрэлтүүлэггүй гудамжуудыг тохижуулж байгаа билээ. Тус ажлын хүрээнд дараах 7 байршилд тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

Дүүрэг Хороо Байршил
1 БЗД 24 Цахлайн 15 дугаар гудамж
2 СБД 15 Дамбадаржаагийн 22 гудамж
3 ЧД 17 Сурагчийн 49 дугаар гудамж /Ачтан дэлгүүр/
4 ХУД 13 4 дүгээр хэсэг 1 дүгээр гудамж
5 СХД 4 Их нарангийн 8 дугаар гудамж
6 НД 7  Бадралын гудамж
7 БХД 2 Нуурын гэр хорооллын гудамж

Дээрх байршлуудыг Нийслэл, дүүргийн Газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газар, дүүргийн ЗДТГ-тай хамтран тогтоосон бөгөөд тохижилтын ажлын явцад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажилласан юм. Тохижилтын ажлын хүрээнд эвдрэл, сул шороон хөрс бүхий авто замыг сайжруулах, явган зам тавих, айл өрхийн орц гарцыг цэгцлэх, явган зорчигч авто машины хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгож, борооны ус зайлуулах суваг, гэрэлтүүлгийн асуудлуудыг тус тус цогцоор нь шийдвэрлэн тохижуулсан юм.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *