УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

2018 оны 08 дугаар сарын 31                                                                                                                                                      Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1. Нийслэлийн мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглосон бүсэд байгаа гахай, шувууны аж ахуй эрхэлж буй иргэдийн судалгаа, тоо хэмжээг нарийвчилж гаргах, цаашид хориглосон бүсээс нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх,  ажлын хэсгийн гишүүд шатахууны талоны тооцоог яаралтай хийж, замын хуудас өгөх. ХХҮХ,

ДЗТГ,

Ажлын хэсэг

–       Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, судалгаанд хамрагдсан иргэдийн тоо

–       Ажлын тоо хэмжээ, зураг

–       Тооцоо хийсэн шатхууны талоны тайлан

2. Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг дүүргийн нутаг дэвсгэрт хэрхэн зохион байгуулсан тухай мэдээ, тайланг илтгэх  хуудсаар 09 дүгээр сарын 10-ны дотор Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэх. Дүүргүүдийн

ЗДТГ

–       Илтгэх хуудсыг албан тоотоор болон файлаар хугацаанд нь ирүүлсэн байх.
3. Төмс, хүнсний ногоо худалдаж борлуулах цэгийг дүүрэг бүрт 2-оос доошгүй бий болгох. Дүүргүүдийн

ЗДТГ

–       Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

–       Ажлын тоо хэмжээ

–       Фото зураг

4. Нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, шилмүүст модны чимэглэлийн ногоон гэрлийн засвар үйлчилгээг тухай бүр хийх, хяналтыг сайжруулах.

 

Ялангуяа Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Намнансүрэнгийн гудамж.

 

Гэрэлтүүлгийн компаниуд,

Бид судлаачид ТББ

 

/Новелнэтворк,

Төгс гэрэлтүүлэг, Гэрэлтүүлэг чимэглэл, УБЗЗАГ/

–       Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

–       Асалтын  хувь, нэмэгдсэн үзүүлэлт.

–       Фото зураг

5. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр болохтой холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагааг зохион байгуулах, үүсмэл болон хур хогийн цэгийг цэвэрлэх. Дүүргүүдийн

ЗДТГ

–       Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

–       Ажлын тоо хэмжээ

–       Фото зураг

6. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд туслах зам, талбайн халтиргаа гулгааг арилгах үүднээс зориулалтын давс, бодисыг нөөцлөх. Дүүргүүдийн

ЗДТГ

–       Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

–       Ажлын тоо хэмжээ

–       Фото зураг

7. ·         Дээд газраас гаргасан  тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх түвшинд төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах, өндөржүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, дотоод хяналтыг сайжруулах, ХЕМ-ээс өгч буй үүрэг чиглэлийг хугацаанд нь чанартай хэрэгжүүлж, тайлагнаж ажиллах.

 

·         ЗГ-ын 2017 оны Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 820 дугаар албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.1, 5-р зүйлийн 5.1.3 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд хатуу хариуцлага тооцохыг анхааруулсныг хяналтад авч,  анхаарч ажиллах.

Нийт байгууллагууд. –       Өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталж ажиллах.

–       Дотоод хяналт, зохион байгуулалтыг сайжруулах,

–       Тодорхой арга хэмжээ авсан байх.

8. Улаанбаатар Зам засвар арчлалтын газрын бүтэц, дүрэм, чиг үүрэгт өөрчлөлт оруулах, үйл ажиллагааг сайжруулахтай холбогдуулан ХЕМ-ийн тушаалаар ажлын хэсэг байгуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллах АДХХ, ИБХ,

УБЗЗАГ

–       ХЕМ-ийн тушаал шийдвэр гаргуулах,

 

9. УБЗАА-ны захиалгаар хэрэгжүүлж буй  5 эмнэлгийн тохижилтын ажлыг гэрээний хугацаанд чанартай гүйцэтгүүлж Захиалагчийн хяналтыг чанартай явуулах, Захиалагч, зохиогчийн хяналт хэрэгжүүлж буй байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээллээр хангах НАЗХГ,

УБЗЗАГ

–       Гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгүүлэх,

–       Захиалагчийг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах.

10. Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг  сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах  журам болон ХЕМ-ээр ахлуулсан ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, шалгалт явуулах. Ажлын хэсэг –       Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

–       Илтгэх хуудас гаргах

–       Зөвлөмж хүргүүлэх

11. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууцны, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн зайлшгүй шинэчлэх шаардлагатай дээвэр, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээний ажлуудыг хийж дуусгах. ЗАА ИБХ, Дүүргүүд ЗДТГ, НБГ, НЭМГ, НМХГ, СӨХ,  ХҮТ, Инженерийн хангамжийн байгууллагууд, –       Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

–       Ажлын тоо хэмжээ

–       Фото зураг

12.  мо Монелын ус зайлуулах шүүрт худаг гаргах ажлыг эрчимжүүлэх. ГУББГ,ИБХ, НАЗГ –       Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

–       Ажлын тоо хэмжээ

–       Фото зураг

13. Инженерийн хангамжийн байгууллагууд зуны засварын ажлыг эрчимжүүлж, дуусгах. ИБХ, ОСНААУГ –       Төлөвлөгөөт ажил дууссан байх
14. Дүүргүүд хог цэвэрлэх, тээвэрлэх асуудал дээр анхаарч, хэрэгжүүлж ажиллах. Улаанбаатар хотын Захирагч дүүрэгт ажиллах явцад цэвэрлэсэн хогоо тээвэрлээгүй асуудлууд гарч байсан тул үүн дээр онцгой анхаарах. Дүүргүүдийн ЗДТГ,

Тохижилт хог хаягдлын компани

 

–       Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

–       Ажлын тоо хэмжээ

–       Фото зураг

15. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т хамаарал бүхий улсын тусгай хэрэгцээний газрын давхцалын асуудлыг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэх хүсэлтийг БХБЯ-ны сайдад НЗД-ын нэр дээр албан бичиг төлөвлөж хүргүүлэх. Албан бичгийн хавсралтаар явуулах, хурлаар хэлэлцэх асуудлын танилцуулга бэлтгэхэд онцгой анхаарч ажиллах. АДХХ, МНЦ,

ЕТГ, ЗТХ

–       Танилцуулга чанартай хийгдсэн байх
16. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байгаа үхэжсэн моднуудыг авах ажлыг яаралтай зохион байгуулж, хэрэгжүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ –       Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

–       Ажлын тоо хэмжээ

–       Фото зураг

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *