Баянзүрх дүүргийн үйл ажиллагааг хариуцаж ажиллах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дүүргийн төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулан тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд Баянзүрх дүүргийн ЗДТГ түүний дэргэдэх болон харьяа хэлтэс нэгжүүдийн үйл ажиллагааг хариуцаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр хуралдлаа.

Ажлын хэсгийг УБЗАА-ны Аудит дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа ахалж тус албаны холбогдох удирдлагууд болон Төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд, нарийн бичгийн даргаар БЗД-ийн ЗДТГ-ын Төрийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам нар тус тус ажиллаж байна. Хурлаар ажлын хэсгийн гишүүдийн хариуцах асуудал, ажлын зохион байгуулалтын талаар нарийвчилсан хуваарь, төлөвлөгөөг танилцууллаа.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *