Хотын Ерөнхий менежер шуурхай хуралдаж байна

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөө орой 20 цагаас эхлэн их хэмжээний нойтон цас орох тул Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга шуурхай хурал зарлалаа.

Хурлаар Дүүргүүдийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, Хот тохижилтын газрын удирдлагуудад шуурхай үүрэг даалгавар өгч давс бодис, машин техникийн бэлэн байдалд байлгаж, халтиргаа гулгаа үүссэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Бүх дүүргийн хэмжээнд давс бодисны нөөцийн хэмжээ хангалттай байгаа талаар Дүүргүүдийн удирдлагууд мэдэгдсэн юм. Иргэдийг халтиргаа гулгаанаас сэргийлж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд орохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхааруулж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *