“ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР 3” аяны хүрээнд нийт 24036 иргэн, 6190 аж ахуйн нэгж байгууллага оролцож 4.2 сая м2 талбайгаас 2352 тн шарилжийг цэвэрлэсэн

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/172 дугаар тушаалаар батлагдсан “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг 2018 оны 06 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 25-ны хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Аяны хүрээнд нийт 24 036 иргэн, 6190 аж ахуйн нэгж байгууллага оролцож 4.2 сая м2 талбайгаас 2352 тн шарилжийг цэвэрлэсэн байна.

Дүүргүүд аяныг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дүүргийн засаг даргын захирамжаар ажлын төлөвлөгөөг батлуулан, аж ахуйн нэгж байгууллага, цэцэрлэг сургуулиудад мэдэгдэх хуудас тараан, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аяны хүрээнд Харшил судлалын үндэсний төвийн Харшил судлалын лабороторийн эрхлэгч, Харшлын өвчин судлаач, доктор /Sh.D/ Б.Сангидоржтой хамтран 6 дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн ажилчид, зам талбайн мастер, хороодын хэсгийн ахлагч нарт хөл газрын ургамлыг цэвэрлэх талаар зөвлөмж сургалтыг 13 удаа олон нийтэд зохион байгуулаад байна.

Аяныг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний үе шатны цэвэрлэгээг 2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 09-ний хооронд, 2 дугаар үе шатны цэвэрлэгээг 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 30-ний өдрийг дуустал үргэлжилсэн юм.

Энэ хугацаанд бүх нийтийн арга хэмжээг 2 удаа зохион байгуулсан ба эхний арга хэмжээг 06 дугаар сарын 29,30-ны Баасан, Бямба гаригуудад, 2 дахь удаагийнх 2018 оны 08 дугаар сарын 10, 11-ний Баасан, Бямба гаригуудад зохион байгуулсан.

Цэвэрлэгээнд хог хаягдлын хяналтын ТББ-ууд байнгын хяналт шалгалтыг хийж, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн хариуцсан мэргэжилтнүүд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, хяналт тавин ажиллаж Нийтийн эзэмшлийн хөл газрын ургамлын цэвэрлэгээг хийхэд нэмэлтээр иргэдийн бүлгийн 460 хүнийг цагаар цалинжуулан ажлуулан 54,4 сая төгрөгний урамшууллыг олголоо.

ХЕМ-ийн тушалаар цэвэрлэгээнд ажилласан иргэдийн бүлгийн ажилчдад 3000ш бээлий, 3000ш амны хаалт, 3000 ш шуудай зэргээр хангаж ажилласан бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран иргэдийн бүлгийн ажилчдад гурил, наранцэцэгийн тос болон хувцас хэрэглэлийг олгов. Удирдамжийн дагуу сайн ажилласан хороо шалгаруулах байснаас 15 хороог шалгаруулж урамшуулсан бөгөөд Дүүргүүдийг 5 шалгуур үзүүлэлтээр дүгнэж Баянзүрх, Хан-Уул, Багануур дүүргийн ТНААХ-үүд шалгаран 1 000 000 төгрөг, хяналтын ТББ-ууд 1 500 000 төгрөгөөр урамшуулж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *