УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2018 оны 09 дүгээр сарын 28                                                                                                                                                                  Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

НИЙТ БАЙГУУЛЛАГУУД
1. Цаг уур орчны шинжилгээний газраас Цаг агаарын урьдчилсан мэдээ ирүүлсний дагуу хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурч, даваа гүвээ хаагдаж халтиргаа гулгаа үүсч, эрс сэрүүсэх тул цаг агаарын хүндрэлтэй нөхцөл бүрдэх төлөвтэйг анхаарч холбогдох арга хэмжээг авч, бэлэн байдлыг хангаж ажиллах. Давс бодис нөөцлөлтийг эрчимжүүлэх. Инженерийн хангамжийн  байгууллагууд, Хот нийтийй аж ахуйн чиглэлийн –     Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо хэмжээ

Фото зураг

2. Хүйтний улиралтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн гадна дулааны шугамын удаашралтай ажлуудыг эрчимжүүлж, авто зам болон тохижилт, ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг яаралтай хийлгэж хэвийн байдалд оруулах. НХОГ,

НАЗХГ

–     Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо хэмжээ

–     Фото зураг

3. НЗД-ын 2018 оны А/539-р захирамж болон ХЕМ-ийн А/211-р тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Баянзүрх дүүргийг хариуцаж буй Ажлын хэсгээс Дүүрэгт ажилласны мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

 

1.    БЗД-ийн 3,7-р хороонд үйл ажиллагаа эрхэлж буй баар цэнгээний газрууд болон баар цэнгээний газар, зочид буудал дэн буудалд Дүүргийн ЗДТГ-аас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хянал шалгалт явуулж, дүн мэдээг УБЗАА болон НАЖГ-т  10-р сарын 20-ны дотор ирүүлэх, ЗАА-ны ХХҮХ-ээс хяналт тавьж ажиллах. /ХХҮХ, БЗД-ийн ЗДТГ,Дүүргийн Цагдаагийн хэлтэс, НАЖГ/

2.    Удаашралтай ажлыг эрчимжүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэх хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Дүүрэгт өгөх үүрэг чиглэлийг хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,  /АДХХ/

3.    Удаашралтай хэрэгжиж байгаа болон тулгамдсан асуудлуудын талаар яаралтай танилцуулах. /БЗД-ийн ЗДТГ/

4.    Сахилга хариуцлагыг сайжруулахтай холбогдон дээд газраас гаргасан  тогтоол шийдвэр, дотоод журмын хэрэгжилт, дотоод ажилд  “Шалган зааварлах, зөвлөн туслах ажил зохион байгуулах. /ЗСХ, АДХХ/

ХХҮХ,

БЗД-ийн ЗДТГ,

Дүүргийн Цагдаагийн хэлтэс.

НАЖГ,

Дүүргийн МХГ

–     Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тайлан, фото зураг,

–     Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо хэмжээ,

–     ХЕМ-т асуудлыг тодорхой танилцуулж, өгсөн үүргийг хэрэгжүүлсэн байх,

–     Өгсөн үүрэг, зөвлөмж чиглэлийн тоо,

–     Фото зураг

ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР:
4. Халаалтын улирал эхэлсэнээс үүсэж буй технологийн зөрчил удаа дараа гарч аваар ослын дуудлага ихсэж  байгаатай холбогдуулан ОСНААУГ ОНӨААТҮГ болон, гэрээт иргэн аж ахуй нэгжүүдийн эзэмшлийн шугамын гэмтэл, аваар ослын мэдээллийн талаар ШУЗТ-д бүрэн мэдээллэж, үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах. УБДС ТӨХК,

ОСНААУГ

–     Шугам сүлжээний дуудлагийн тоо, шугамын ажлын тоо,

–     Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо хэмжээ

–     Фото зураг

5. Инженерийн хангамжийн байгууллагууд “Харьцааны заавар”-аа мөрдөж ажиллах. УБДС ТӨХК, ОСНААУГ, ХИХУГ.

 

–     Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо хэмжээ

6. Хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийх.

Үүнд: Чингэлтэй дүүргийн 6-р хороо “Ган манлай” ОСК, Хан-Уул дүүргийн 2-р хороо “ГБА” ОСК Хөрш заан хотхон /106а байр/, 3-р хороо “ГАБОТ” ОСК /Буянт ухаа II, Хос өргөө 1 хотхон/.

ОСНААУГ, ОСК –     Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо хэмжээ

 

7. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг инженерийн хангамжийн байгууллагуудын шугам сүлжээнд технологийн горим зөрчигдөж осол гарахаас урьдчилан сэргийлэх, “Гамшгаас хамгаалах хүн хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, дадлага сургуулилт”-ыг 10 дугаар сарын 2 дахь 7 хоногт багтаан зохион байгуулах. Инженерийн

хангамжийн  байгууллагууд

–     Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо хэмжээ

 

8. ХЕМ-ийн 2018.09.25-ны өдрийн А/244-р тушаалын дагуу Авто замын хөдөлгөөн тусгаарлах болон явган зорчигчийн хөдөлгөөн хязгаарлах хайс засварлах ажлыг чанартай хэрэгжүүлэх, явцыг мэдээлэх, хэрэгжилтэд хяналт тавих. АДХХ,

УБЗЗАГ

ОНӨААТҮГ

–     Засварласан хайс, хашлаганы тоо,

–     Шилжүүлсэн хайс хашлаганы тоо,

–     Фото зураг,

–     Ажлын явцыг тухай бүр мэдээлж ажилласан байдал.

9. Гэрэлтүүлгийн шонгуудад хийгдсэн тагжуулалт чанаргүй хийгдсэн, ил задгай утас гарсан, таг хөндийрсөн, аюулгүй байдал алдагдсан байгаад анхаарч, тагжуулалтыг чанартай хийх, түгжээ бэхэлгээг сайжруулах. Гэрэлтүүлгийн компаниуд,

Нийтийн үйлчилгээний судалгааны  төв ТББ.

–     Шинээр тагжуулсан шонгийн тоо,

–     Засварласан тагны тоо,

ТОХИЖИЛТ,  БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
10. Цас орж халтиргаа гулгаа үүсэж буйтай холбогдуулан машин техникийн өвлийн бэлтгэл ажлыг хангуулах, өвлийн ээлжийн хувцсаар хангах ажлын зохион байгуулах. Дүүргүүдийн ТҮЦ

 

–     Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ.
11. Ногоон байгууламжийн намрын тарилт хийгдэж байгаатай холбогдуулан ажлыг  , технологи, горимын дагуу чанартай гүйцэтгүүлэх, гэрээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, холбогдох арга хэмжээ авч ажиллах. ТХХУХ,

Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд.

–     Таригдах, түүнээс таригдсан модны хэмжээ,

–     Авч хэрэгжүүлсэн бусад арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг.

12. 10-р хорооллын туслах замд 2017 онд хийгдсэн тохижилтын ажил, ялангуяа явган зам ихээр эвдэгдсэн байгаатай холбогдуулан эвдрэл гэмтлийг засварлах, тохижилтын ажлыг чанартай хэрэгжүүлэх. УБЗЗАГ ОНӨААТҮГ

УБДС ТӨХК

–     Авч хэрэгжүүлсэн бусад арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг.
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
13. Нийслэлийн 379 жилийн ойг угтсан ажлын хүрээнд дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ-ээс дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үүнд:

1.     Их хотын хямдрал-Бизнес Фестивалийг 2018.10.13-ны өдрийн Бямба гаригт Жанжин .Сүхбаатарын талбайд зохион байгуулахтай холбогдуулан БИЗНЕС-ПАРАД-д оролцох аж ахуйн нэгж, салбар хариуцсан ажилтнуудын нэрсийн жагсаалтыг 2018.10.01-ний дотор ХХҮХ-т ирүүлэх

2.     Төвийн 6 дүүрэг Д.Сүхбаатарын талбайд хямдралтай худалдаа, үйлчилгээ гаргах тус бүр 3 ААН-ийн нэрийг 2018.10.05-ны дотор ХХҮХ-т ирүүлэх

3.     Их дэлгүүр, худалдааны төвүүд, ресторан, сүлжээ хоолны газрууд болон бусад худалдаа, үйлчилгээний газруудад 2018.10.13-10.29-ний өдрүүдэд хямдралтай, урамшуулалтай худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, уг арга хэмжээнд хамрагдах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг 2018.10.01-ний дотор  ХХҮХ-т ирүүлэх,

4.     Хямдралтай худалдаа, үйлчилгээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, явцын мэдээг 2018.10.20-ны өдөр, нэгдсэн танилцуулгыг 2018.10.30-ны өдөр фото зургаар баримтжуулж ХХҮХ-т ирүүлэх

ХХҮХ,

Дүүргүүдийн ЗДТГ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

-Мэдээ, танилцуулгыг хугацаанд нь ирүүлсэн байх.

14. Орон сууцны 1 давхарт болон архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААНБ-уудын үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлын хүрээнд  ЧД, СБД, ХУД- ААНБ, иргэдийн дунд “Хэлэлцүүлэг” зохион байгуулах санал авах, нэгтгэж, ирүүлэх. Иргэд, ААНБ-уудын оролцоог сайтар хангах. ЧД, СБД, ХУД-ийн ЗДТГ -Хэлэлцүүлгийн зохион байгуулалт

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *