Олон Улсын Ахмадын эрхийг хамгаалах өдөр болон Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнөөдөр ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүрэлцэн ирсэн юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь өнөөдрийн байдлаар нийт 31 ахмад настантай. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Доржханд, С.Хандсүрэн, М.Чимгээ, Монгол улсын Хөдөө аж ахуй, Худалдаа, Үйлчилгээний гавъяат ажилтан Ц.Мижиддорж, Б.Нордон, Б.Чимэд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, тухайн үедээ Аймаг, Сангийн аж ахуй, Нийслэлийн төр захиргааны байгууллагад хэлтсийн дарга, харьяа газрын даргаар ажиллаж байсан Ц.Мижиддорж, А. Далхжав, Н. Батсүмбэр, Б.Хөххүү, Ж.Долгормаа, Улаанбаатар хотын цахилгаан, дулаан, холбоо, барилга, нийтийн ахуй, худалдаа,нийтийн хоолны асуудлыг хариуцан Монгол улсын зөвлөх инженер Ц.Пэрэнлэймаа, А.Алимаа, С.Хорлоо, Д.Доржцэнд, М.Эрдэнэчимэг, Д.Сувдхүү, Л.Эрдэнэбат, Б.Эрдэнэбат, Г.Золбоо гэх мэт улс эх орныхоо бүтээн байгуулалт,  нийслэл Улааанбаатар хотыг хөгжүүлэх үйлсэд мэдлэг, оюунаа дайчлан үр бүтээлтэй хөдөлмөрлөж ирсэн, нийслэлийн төр захиргааны байгууллагын он цагийн хэлхээс болсон бодит түүхтэй дурсамж, дурдатгал дүүрэн хүмүүс байдаг.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *