Том модны суулгац шилжүүлэн суулгах, арчлах стандартын төслийн хэлэлцүүлэгт урьж байна

Улаанбаатар хотын Ногоон байгууламжийн үйл ажиллагааг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх, шаардлагатай үйл явцыг бий болгохын тулд холбогдох стандартыг шинээр боловсруулах, хэрэглэгдэж буй стандартыг сайжруулах төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Менежментийн тогтолцооны зөвлөх үйлчилгээний Дат Консалтинг ХХК-ийн хооронд байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний хүрээнд хэрэгжүүлж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/79 тушаалаар батлагдсан Чанарын менежментийн зөвлөлөөс Ногоон байгууламжийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай гэж тодорхойлсон 5 стандартыг шинээр болон дагалдах 22 ажилбарын технологийн заавар боловсруулах юм.
Энэ удаад Биологийн ухааны доктор Д.Чанцалнямын боловсруулсан Том суулгацыг шилжүүлэн суулгах, арчлах стандартын төсөлд мэргэжлийн болон оролцогч талуудын санал, зөвлөмжийг авах, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Та бүхэн, стандартын төсөлтэй танилцаж(энд дарж танилцана уу https://drive.google.com/file/d/1jkSz9NLGzIYASXcmO6bbUS6AGvpyA–p/view ), санал зөвлөмжөө хоёр хэлбэрээр өгч болно. Үүнд:
-Онлайн байдлаар өгөх бол энд дарж (https://goo.gl/forms/920y5RZ72d6jzfKN2) саналаа өгөх
-Хэлэлцүүлэгт биеэр оролцох бол 2018 оны 10-р сарын 04-ны өдрийн 14:00-17:00 цагт Дат Консалтинг ХХК-ийн Сургалтын танхимд ирэх /Баруун 4 зам, Колорадо Бизнес төвийн 207 тоот/
-Хэлэлцүүлэгт биеэр оролцох бол ажилтан Г.Оюундарь 9910-4029, Г.Ундаръяа 9499-9347 нартай шууд холбогдоорой.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *