Хөрсний усны нэвчилтийг зогсоож 100 гаруй айл өрх, 1 цэцэрлэгийг хэрэглээний халуун усаар хангав

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн 90 айл, 32 дугаар цэцэрлэг, Академийн 48-1, 48-2 дугаар байрууд 15 орчим жил хэрэглээний халуун усгүй байсныг үерийн далан сувгийн зардлаас 18,093,700 төгрөг, шуурхай ажиллагааны зардлаас 11 сая төгрөгийн материалын зардлыг гаргуулан Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ОНӨААТҮГ/ угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

700-800 сая төгрөгний төсөвтэй хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байсан ажлыг УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсээс техникийн шийдлийг гарган төсвийг үр дүнтэй зарцуулан 100 өрхийн 200 гаруй оршин суугч, 1 цэцэрлэгийг хэрэглээний халуун усаар шуурхай хангаж ажиллаа.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *