Ногоон байгууламжийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлж буй Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт явууллаа

Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн газруудын үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах” чиглэлээр тодорхой зорилт тусгагдсаны дагуу Захирагчийн ажлын албанаас тайлангийн жилд 39 ажил бүхий хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэх дэд төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.

Хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамж, чиглэлийн дагуу  “Ногоон байгууламжийн үйл ажиллагаанд хяналт тавьж буй хөндлөнгийн хяналтын төрийн бус, 3 байгууллагын үйл ажиллагаанд Аудит, дотоод хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг 09 дүгээр сард хяналт шалгалт явуулж, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Хүтын Ерөнхий менежерийн зөвлөлийн хуралд танилцууллаа.

Хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний хүрээнд “Мөнх ногоон хэрэм хөдөлгөөн”, “Бид байгаль элч”, “Нийслэлийн ногоон байгууламжийн хяналтын иргэний зөвлөл” зэрэг ТББ-ууд  нь  төвийн 6 дүүргийн хэмжээнд тус албатай гэрээтэй, ногоон байгууламжийн тарилт, арчлалтыг хариуцаж буй  44 аж ахуй, нэгж байгууллагын 95 байршил дахь 23.430 ширхэг мод, 2.491.243 ширхэг сөөг, 1.139.607,3 м.кв зүлэгжүүлсэн талбайн арчилгаа, нөхөн тарилтын өдөр тутмын үйл ажиллагаа, агротехнологийн горимын мөрдөлтөд хяналт хэрэгжүүлж ажилладаг.

Тус 3 байгууллагын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг нийт 22 шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэсэн ба  Ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг өдөр бүр тогтмол хянаж, агротехнологийн картыг өдөр бүр хөтөлж, гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн зөвөлгөө өгч, байгууллагуудын сар бүрийн хийсэн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгаа болон боловсон хүчин,  зориулалтын багаж хэрэгслийн хүрэлцээ хангамж, цаг үеийн чанартай өгсөн үүргийн хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагаанд  хяналт шалгалт явуулж, цаашид авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зөвлөмж чиглэл өгч, шалгалтын дүнг Хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хуралд танилцууллаа.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *