Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагуудын дуудлага мэдээлийн төв нээгдлээ

Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагуудаар үйлчлүүлдэг орон сууцны иргэдээс ирсэн санал гомдлыг хүлээн авах Дуудлага мэдээллийн төв нээгдлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Орон сууц нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо хамтран Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 104 байрны 1 давхарт иж бүрэн засвар хийж тохижуулан иргэдээс ирсэн гомдол санал, дуудлагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллах зорилготойгоор үйл ажиллагаа явуулах юм. Газарзүйн мэдээллийн ArcGis программ хангамж, тоног төхөөрөмжид суурилуулан өгөгдөл мэдээллийн сантай хослуулан ажиллуулах тус төв 10 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн иргэддээ үйлчлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *