Холбооны бүгд найрамдах Герман улсын Бавари муж улсад “Хог хаягдлын менежмент”-н мэргэжлийн семинар зохион байгуулагдаж байна

Холбооны бүгд найрамдах Герман улс нь Европын холбооны орнууд дундаа хог хаягдлын менежментээр тэргүүлэгч бөгөөд Бавари муж улс нь Германы тэргүүлэх муж билээ. Монголын БОАЖЯ нь Германы BFZ мэргэжлийн сургалтын төвтэй хамтран энэхүү мэргэжлийн семинарыг зохион байгуулж байна. Семинарын хүрээнд Бавари мужын Эдийн засгийн хөгжлийн яам, Мюнхэн хотын Хог хаягдлын үйлчилгээний AWM байгууллага, Швейнфурт аймгийн хог хаядал цуглуулах болон хог хаягдлаар бордоо хийх төв, Карлштатын төвлөрсөн хогийн цэг, Швейнфиелд тосгоны хог хаягдлын үйлчилгээний байгууллага, Биогазын холбоо гэх мэт холбогдох бусад орж туршлага судлах юм.

Энэхүү мэргэжлийн семинарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Төв аймагийн Алтанбулаг сумын ИТХ, Эрүүл мэнд нийгмийн бодплогын хүрээлэн, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Эко Парк ХХК болон хог хаягдлын үйлчилгээний Чингэлтэй ТҮК ХХК, Хан-Уул Агро ОНӨААТҮГ, Баянзүрх НҮГ Гурав ОНӨААТҮГ, Охь мандал ХХК, Улаанбаатар Шинэчлэл ХХК, Сүхбаатар Тохижилт ХХК, Багануур Тохижилт ХХК, Налайх ТҮК ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудаас оролцон туршлага судлаж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *