Нийслэлийн Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан шагнал гардуулах ёслол боллоо

Монгол Улсын Нийслэлийн Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас мал нүүлгэн шилжүүлэх ажил, Иргэдийн оролцоотой Амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд Манай хороо-Миний гудамж аян,  Худалдаа үйлчилгээний салбарт идэвхи зүтгэл, хүчин чармайлт гарган ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Засгийн газрын нэрэмжит шагналууд болох хүндэт тэмдэг, жуух бичгээр 9 албан хаагч, Нийслэлийн иргэдийн хурлын хүндэт тэмдэг, өргөмжлөлөөр 2 албан хаагч, Нийслэлийн засаг даргын хүндэт тэмдэг, тэргүүний ажилтан, жуух бичгээр 24 албан хаагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр 12 албан хаагч, салбарын шагналаар 7 албан хаагч тус тус шагнууллаа.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *