Сурагчдад хог хаягдлаа ангилан ялгах ач холбогдлыг таниулсан эко аялал зохион байгууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах талаар хог хаягдлын менежментийн суурь мэдлэг, боловсролыг хүүхэд, залуучуудад олгох зорилгоор Хан-Уул дүүргийн 37 Цэцэрлэг, 31 Ерөнхий боловсролын сургуулийг хамруулан Багш сурагчдын эко клубуудыг байгуулан хүүхэд бүрт хүрч ажиллаж байна.

Эко клуб нь сайн дураараа өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэн сурагчдад хог хаягдлын талаарх мэдлэг олгохоос гадна байгалиа хайрлан хамгаалах, цэвэр орчны бүрдүүлэхэд зөв үлгэр дуурайлал үзүүлэн ажилладаг багш сурагчдын нэгдэл юм.

2018 оны 10-р сарын 26-ны Баасан гаригт ХУД-ийн төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдыг хамруулсан (Оном, 59, 52, 41, 32, 18, 15) нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг эко аялал хийлээ. Энэхүү аяллаар сурагчид ХУД-ийн 67-р цэцэрлэг, 52-р сургуулийн хог ангилан ялгаж буй үйл ажиллагаатай танилцсанаас гадна тус дүүргийн 1-р хорооны  хог ангилдаг байрнуудын нөхцөл байдал, ХУД-ийн Засаг дарын тамын газрын үйл ажиллагаа, бодлого чиглэл, бүтээн байгуулалттай танилцаж, Хуванцар хаягдлыг дахин боловсруулдаг “Мог пластик” ХХК, Картон цаасыг дахин боловсруулдаг “Сайн цаас” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа. Мэдлэгээ хэрэглээ болгосон энэхүү эко аялал нь сурагчдад сонирхолтой байсан төдийгүй тэдэнд идэвхжүүлэлт болж, урам зориг өгсөн талаар сурагчид илэрхийлж байлаа. Энэхүү аяллыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сар бүр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн энэхүү аялалд Япон улсын Китакюшю их сургуулийн профессор багш, судлаач оюутнууд оролцсон бөгөөд Улаанбаатар хот хогоо ангилан ялгах үйл ажиллагааг эрчимжүүлж, сурагчдад зориулсан аялал зохион байгуулж байгаа нь их ач холбогдолтой ажил болж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *