Төрийн үйлчилгээний менежментийг сайжруулж эхний ээлжинд 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах  ажил хийгдэж байгаа бөгөөд тус системийн ашиглалтын талаарх сургалт өнөөдөр боллоо.

Дээрх 47 үйлчилгээний тоонд багтсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/30 дугаар тушаалаар байгуулан, туршилтын хувилбарыг бэлэн болгож, сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчдын дунд зохион байгуулсан юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /eservice.ulaanbaatar.mn/  нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж, төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй болж, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *