Баянзүрх дүүргийн 200 гаруй айл өрхийн 1000 орчим иргэдийг хэрэглээний халуун усаар хангахад бэлэн болоод байна

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хууль сахиулахын их сургуулийн урд талд байрлах 1972-1978 онд ашиглалтад орсон 48.1, 48.2, Цагдаагийн 90 айл орон сууцны байрны нийт 200 гаруй  айл өрхийн 1000 орчим иргэд 2001 ноос хойш хэрэглээний халуун усгүй амьдарч байсныг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаа 2017 онд тендер зарлан хэрэглээний халуун усаар хангах ажлын зураг, төсөв хийж гүйцэтгэн 800,0 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байсан боловч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс санаачлан зөв техникийн шийдэл хэрэгжүүлэн 29,0 сая төгрөгийг Хот тохижилт, шуурхай ажиллагааны зардлаас материалыг нь авч өгч Захирагчийн ажлын албаны харьяа ОСНААУГ-н Зүүн түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх 1, Геодези усны барилга байгууламж ОНӨААТҮГ барилга угсралтын ажлыг гүйцэтгэн хэрэглээний халуун усаар хангахад бэлэн болоод байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2018 оны иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жилийн хүрээнд Захирагчийн ажлын албаны зүгээс өөрийн нөөц бололцоогоо ашиглан төсвийн хөрөнгийг үр ашигтайгаар зарцуулан хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар тасралтгүй хангах боломжийг бүрдүүлэхэд тойргоос сонгогдсон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Цэрэнноров, дүүргийн иргэдийн төлөөлөгч Мөнхбат, Академи-48 СӨХ, 90 айлын СӨХ-н хамт олны зүгээс хичээл зүтгэл гарган хамтын хүчээр хийж дуусгаж байна.

Аж жаргалтай Улаанбаатар хотын төлөө хамтдаа

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *