УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР.

 

2018 оны 11 дүгээр сарын 06.                                                                                                                                                                 Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

НИЙТ БАЙГУУЛЛАГУУДАД
1. МУ-ын Сайд, ЗШХЭГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2018.10.23-ны өдрийн 265/72-р тушаалаар Төрийн албан хаагчдын түвшинг үнэлэх шалгалт явагдаж байгаатай холбогдуулан харьяа байгууллагын удирдлагууд шалгалтад бэлтгэж, хувийн бэлтгэл зохион байгуулалтыг хангах. Харьяа 11 байгууллага –     Холбогдох хууль тогтоомжийг судлах,

–     Хуваарьт өдөр шалгалтад хамрагдах,

2. ХЕМ-ийн 2018 оны А/288-р тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд  Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн хүрээнд 11-р сарын 08-аас  12-ны өдрүүдэд холбогдох байгууллагуудыг “Хариуцлагатай жижүүр”-ээр ажиллуулах, мэдээллээр хангах, мэдээ тайланг 11-р сарын 12-ны 15 цагт багтаан ХЕМ-т тайлагнах, НЗДТГ-т мэдээллэх. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. АДХХ,

Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨААТҮГ

-Хариуцлагатай жижүүрээр ажилласан хүн,

-Амралтын өдрүүдэд үүссэн нөхцөл байдал, шийдвэрлэсэн арга зам, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Тэдгээрт ажилласан хүн, механизм, бусад,

-Фото зураг.

3 Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төвлөрсөн дулаан шугамд холбогдсон Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Глобын ус дулаан дамжуулах төвийн дараагаас холбогдсон 5 байрны 130 гаруй өрхийн борлуулалт, ашиглалтыг ОСНААУГ-т шилжүүлэх ажлыг зохион байгуулах ИБХ,

“УБДС” ТӨХК,

ОСНААУГ

 

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Хариуцуулан шилжүүлсэн ОСКонтор, /ХҮТ/

 

4 Дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах, түгээх тусгай зөвшөөрөлгүй 12 хувийн орон сууцны конторуудыг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад шилжүүлэх, нэгтгэх,  ажлыг зохион байгуулах      ЗАА-ны ИБХ, Нийслэлийн зохицуулах зөвлөл, УБДС ТӨХК,

ОСНААУГ,

ОСНААн Мэргэжлийн холбоо, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн холбоо

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Тоон үзүүлэлт

5 Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан Дамбадаржаа 58 дугаар халаалтын зуухны ажлыг эрчимжүүлж үнс, нүүрсний талбай хийх, барилга доторхи өрөө тасалгааны хаалга, гэрэлтүүлэг, зуухны хяналтын цонх, ус зайлуулах трапыг 2018 оны 11-р сарын 07-ноос 11-р сарын 12-ны өдрийн дотор хийж гүйцэтгүүлэн ,Улсын комисс ажиллуулан байнгын ажиллагаанд хүлээж авах ажлыг зохион ИБХ,

НХОГ,

ХИХУГ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

 

ХОЁР. ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
6. “Гэрэлтэй хот” аяныг хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10-р сарын  29-ний өдрийн А/1008 дугаарт захирамж гарч, ХЕМ-ийн 2018 оны  А/282-р тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан. Тушаалыг  хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

 

1.    Хотын гудамж, зам талбай дахь  гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, асалтыг  сайжруулах, асалт унтралтын цагийн хуваарийг батлагдсан горимын дагуу мөрдүүлж ажиллах.

2.    Гэрэлтүүлгүүдийг бүртгэж  судалгааны ажлыг хийж дуусгах,

3.    Асахгүй байгаа гэрэлтүүлгүүдийн толгойг солих, асалтыг нэмэгдүүлэх,

4.    Орчны гэрэлтүүлэг, ААНБ-уудын барилга байгууламж, орон сууцны гаднах фасад, хаягийн байгууламж, орцны гэрэлтүүлгүүдийг асалттай болгох, засварлуулах, гэрэлтүүлгийг сайжруулах чиглэлээр уриалга гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих,

Ажлын хэсэг,

НИТХ-ын ажлын алба,

Дүүргүүдийн ЗДТГ,

ОСНААУГ,

Гэрэлтүүлэг хариуцсан компаниуд,

Информатик ХХК,

Сууц Өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл,

Хувийн орон сууцны мэргэжлийн холбоод,

Гэрэлтүүлгийн хяналтын ТББ.

–     Цагийн хуваарийг өөрчилсөн байдал,

–     Асалтын хувийг нэмэгдүүлсэн байдал, тоо, харьцуулсан тоон үзүүлэлт.

–     Авч хэрэгжүүлсэн бусад арга хэмжээ, үр дүн

–     Фото зураг

ГУРАВ. ТОХИЖИЛТ, ХОГ ХАЯГДЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
7 Нийслэлийн айл өрх, ААНБ-уудын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг хариуцдаг Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны хүчин чадавхийг тодорхойлж, хяналт шинжилгээ хийх Ажлын хэсэг, ХЕМ-ийн 2018.11.02-ны өдрийн А/286-р тушаалаар  байгуулагдан ажиллаж байгаатай холбогдуулан ажлын хэсэгт томилогдсон албан тушаалтнуудын ажил үүргийг зохицуулан ажиллах нөхцлөөр хангах, хог хаягдлын байгууллагуудыг бүрэн хамруулах байдлаар үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах. Ажлын хэсэг,

Дүүргүүдийн ЗДТГ,

Хог тээврийн компаниуд,

Хяналтын ТББ-ууд,

НМХГ, НТэГ.

–     Ажлын хэсэгт томилогдсон албан тушаалтнуудыг бүрэн ажиллуулсан байдал /хуваарь өдрийн тоо/

–     Шалгалтад хамрагдах байгууллагуудын бэлтгэл зохион байгуулалтыг хангуулсан байдал,

–     Авч хэрэгжүүлсэн бусад арга хэмжээ,

8.  “Нэг хот нэг стандарт” зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд явган замыг засварлах, чөлөөлөх, шинээр барих ажлын судалгааг хийж,  стандартад нийцсэн явган зорчигчийн замыг бий болгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсэг, ХЕМ-ийн тушаалаар байгуулагдан ажиллах болсонтой холбогдуулан Дүүрэг бүрт дэд ажлын хэсэг байгуулж, удирдамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. Ажлын хэсэг /АДХХ/

 

Дүүргүүдийн ЗДТГ

–     Ажлын хэсгээс өгсөн чиглэл, удирдамжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

–     Тоон үзүүлэлт, фото зураг.

 

9 Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Халдвартын эмнэлгийн тохижилтын ажлыг 11-р сарын 10-ны дотор дуусгаж, ашиглалтад хүлээлгэж өгөх. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар,

 

Улаанбаатар Зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ

-Ажлыг дуусгасан, ашиглалтад хүлээж авсан байх,

-Ажлын гүйцэтгэл чанар, хугацаа

-Фото зураг.

10 Дугуйн замын тохижилтын ажлыг 11-р сарын 15-ны дотор дуусгаж, ашиглалтад хүлээлгэж өгөх, хяналт тавих. ТХХУХ,

Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ

-Ажлыг бүрэн чанартай хийж дуусгасан байна,

-Ашиглалтад хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан байна.

11 Авто замын хөдөлгөөн тусгаарлах болон явган зорчигчийн хөдөлгөөн хязгаарлах хайс хашлаганы засварын чанартай хийж, ажлыг эрчимжүүлэх, хяналт тавих АДХХ,

Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ

-Засварласан, нөхөн байршуулсан, шинээр хийсэн хайс хашлаганы тоо,

-Ажлын тоо хэмжээ,

-Гэрээт ажлын хэдэн хувь болох,

-Хяналт тавьсан болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

12 Давс бодисны татан авалтыг дуусгах, хадгалалт хамгаалалтын нөхцлийг хангах, ТХХУХ,

Дүүргүүдийн ЗДТГ,

ХТГ,

 

-Татан авсан давс, бодисны хэмжээ,

-Үлдэгдэл нөөцийн хэмжээ,

-Хадгалалт хамгаалалтын байдал, фото зураг.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *