Гэрэлтэй хот аяны хүрээнд ОСНААУГ, Хувийн орон сууцны мэргэжлийн холбоодууд, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлүүдэд үүрэг чиглэл өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй  “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү аяны хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Хувийн орон сууцны мэргэжлийн холбоо, Хувийн орон сууцны хөгжлийн төв, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлтэй уулзалт  хийж дараах үүрэг даалгаврыг өглөө:

  • Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл СӨХ-дод, өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэрийн гадна гэрэлтүүлэг, орон сууцны байрны орцны гэрэлтүүлэгийн судалгааг гаргаж, асахгүй байгаа гэрэлтүүлгийг бүрэн асаах арга хэмжээ авах.
  • ОСНААУГ болон хувийн орон сууцны мэргэжлийн холбоо, хөгжлийн төвүүд хариуцсан орон сууцны байрны подволь, техникийн өрөө, узелийн өрөөний асахгүй байгаа гэрэлтүүлгийг засварлах, сайжруулах үүрэг даалгаврыг тус тус өглөө.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *