УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР.

 

2018 оны 11 дүгээр сарын 20                                                                                                                                                                       Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

НИЙТ БАЙГУУЛЛАГУУДАД
1. Улаанбаатар хотын захирагчийн харьяа байгууллагууд Төсвийн Ерөнхийлөн захирагчтай байгуулсан Үр дүнгийн гэрээний болон  Дотоод хяналт шалгалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, эцсийн байдалаар 2018.12.10-ны дотор АДХХ-т ирүүлэх. Үр дүнгийн гэрээний биелэлтийг газрын дэргэдэх зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлж, хурлын тэмдэглэлээр баталгаажуулж ирүүлсэн байх. Харьяа 11 байгууллага -Төлөвлөсөн ажлыг бүрэн чанартай тайлагнаж, хэрэгжилт үр дүнг тооцсон байх,

-Хэрэгжилтийн хувийг холбогдох журмын дагуу зөв тооцсон байх,

-Байгууллагын удирдлагуудад хянуулж, баталгаажуулсан байх,

-Хурлаар хэлэлцүүлсэн байх, тэмдэглэлээр баталгаажуулсан байх,

-Батлагдсан хүснэгтээр албан тоот, файл

2. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэх, үр дүнд чиглэсэн зохион байгуулалттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх. СХД, БНД,ЧД, БГД -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг, тоон мэдээ

ХОЁР. ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
3. Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд НЗД-ын 2018 оны А/1008-р захирамж, ХЕМ-ийн мөн оны А/282-р тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээтэй ААНБ-уудын хаяг, хаягийн байгууламжуудын гэрэлтүүлгийг асалттай болгох, нэмэгдүүлэх, үсгэн биет бүхий гэрлэн байгууламжтай хаягтай болгох ажлыг зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг танилцуулах. Дүүргүүдийн ЗДТГ -Нийт худалдаа үйлчилгээ, эрхлэгчдийн тоо /Хяналтад байгаа, ХҮЭ гэрээтэй/

-Шинээр хийлгэсэн гэрлэн биет бүхий хаягны тоо,

-Шинэчлэн засварлуулсан гэрлэн биет бүхий хаягны тоо,

-Заасварлуулж асалттай болгосон гэрлэн биет бүхий байгууламжийн тоо.

4. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар 2015-2016 онд  Наадамчдын зам болон зуслангийн зам дагуу хийгдсэн  /баталгаат хугацаа дуусаагүй/ 416 ш гэрэлтүүлгийн засварын ажлыг эзэнжүүлэн, шаардлагатай арга хэмжээ авах, ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөх. НАЗХГ,

НМХГ,

Новелнэтворк ХХК,

УБЗЗАГ ОНӨААТҮГ,

Гэрэлтүүлэг чимэглэл ХХК

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

– Тоон үзүүлэлт

5. ХЕМ-ийн 2018.11.20-ны өдрийн 01/2824 дугаар албан тоотод дурдьсаны дагуу Чандмань Налайх ОНӨААТҮГ –ын ашиглалтыг хариуцаж буй   Налайх дүүргийн 5 дугаар Хорооны уурын зуухнаас хангагдах айл өрхийн дулаан хангамжийн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах. Налайх дүүрэг -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг

6. Дулаанаар хангах, түгээх тусгай зөвшөөрөлгүй СБД-ийн 8-р хороо, 64 СӨХ, 6-р хороо Буянтбуман СӨХ-үүдийн ашиглалт, борлуулалтыг  хүлээн авах.  

ОСНААУГ

ОНӨААТҮГ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг

7. НЗД-ын 2018 оны А/1083 тоот захирамжаар батлагдсан  дараах 7 байршлын гадна фасадны гэрэлтүүлгийн ажлыг 2018.12.10-ны дотор дуусгаж, ашиглалтад өгөх.

1)    Спортын төв ордон /СБД 8-р хороо/

2)    Хүүхдийн урлан бүтээх төв /СБД 6-р хороо/

3)    Гандантэгчилэн хийд / БГД 16-р хороо/

4)    Хөрөнгийн бирж /ЧД 1-р хороо/

5)    Улсын гурав дугаар төв эмнэлэг /БГД 5-р хороо/

6)    Улсын нэг дүгээр төв эмнэлэг /СБД 1-р хороо/

7)    Монгол улсын их сургуулийн-Эдийн засгийн сургууль /СБД 8-р хороо/.

Новелнетворк ХХК, Холбоо трейд ХХК, Гэрэлтүүлэг чимэглэл ХХК,

Филипс ХХК,

Төгс гэрэлтүүлэг ХХК

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг

8. Булаг шандны усны асуудлаас үүдэн хөлдөлт ихээр үүсч, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хөлдөлт үүсч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан НЗД-ын зөвлөлийн хуралд оруулан шийдвэрлүүлэх.

Үүнд: Баянзүрх дүүрэг 24-р хороо Эрдэнэтолгойн зам, Ганц худаг руу явах зам, 5-р хороо 5, 15, 16-р гудамж, 2, 4-р хороо Дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс рүү өгсөх зам, 27-р хороо Дарь эхийн дунд буудал болон хуучин эцсийн автобусны буудлын хойд талын гудамж, 10-р хороо Цагдаагийн хангамжийн агуулахын хойд талын гудамж, 19, 23-р хорооны бүсэд шинээр 2 булаг үүссэн. 5, 21, 24, 27-р хорооны нутаг дэвсгэр.

ИБХ,

Геодези, усны барилга

байгууламжийн газар, Дүүргүүдийн ЗДТГ.

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг

9. Диспетчерийн үндэсний төв, УБДС ТӨХК-иас халаалтын горим тохируулах тохируулгаа хэвийн түгээж байгаа ч халаалттай холбоотой гомдол нэмэгдэж байгаатай холбогдуулан УДДТ-ийн 2-р хэлхээнд тохируулга зөвшөөрлийг хийх, дотор систем, бөглөрөлтийн судалгааг гаргаж, 2019 оны зуны их болон урсгал засвараар хийх бэлтгэл ажлыг хангах.

 

УБДС ТӨХК -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг

10.

 

Мал бүхий иргэдийн газрын гэрчилгээг нэгдсэн байдлаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүргүүлэн цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээг хийх. СХД, БЗД -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг

11. Агаарын кабелын сувагчлалын журмыг боловсруулж, батлуулах ажлыг эрчимжүүлэх. ИБХ,

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг, тоон мэдээ

ГУРАВ. ТОХИЖИЛТ, ХОГ ХАЯГДЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
12. ОХУ-аас ирэх үлдсэн Давс бодисны татан авалтад хяналт тавьж, давс, бодисны нөөцлөлт, зарцуулалтад онцгой анхаарч, хадгалалт хамгаалалтын нөхцлийг хангах. Мөн бэлэн байдлыг ханган, шуурхай бэлэн байдлын үед арга хэмжээ авч ажиллах. ТХХУХ,

Дүүргүүдийн ЗДТГ,

ХТГ ОНӨААТҮГ.

 

-Татан авсан давс, бодисны хэмжээ,

-Үлдэгдэл нөөцийн хэмжээ,

-Хадгалалт хамгаалалтын байдал, фото зураг.

13. ХЕМ-ийн 2018 оны А/289-р тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэл болон Дүүргийн дэд ажлын хэсгүүд нутаг дэвсгэр дэх явган зам шинээр тавих болон шинэчлэн засварлах, чөлөөлөх байршлуудад дээр 12-р сарын 05-ны дотор газар дээр нь явж үзлэг шалгалт хийн ажлын тоо хэмжээ, судалгааг эцэслэж, фото альбомоор баримтжуулж, 12-р сарын 10-ны дотор нийслэлийн Ажлын хэсэгт ирүүлэх. Ажлын хэсгүүд,

Дүүргүүдийн ЗДТГ,

НХТЕТГ,

НГА,

-Шинээр тавих, шинэчлэн засварлах, чөлөөлөх байршлын тоо судалгаа, байршил, ажлын тоо хэмжээ бүрэн зөв гарсан байх,

-Газар дээр нь нэг бүрчлэн явж үзлэг шалгалт хийлгэсэн байх,

14. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт судлалын үндэсний төвийн гаднах тохижилтын дутуу ажлуудыг хийлгэж дуусгах, 12-р сард багтаан улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах, захиалагчийн хяналтыг чанартай хэрэгжүүлэх. Улсын комисс ажиллуулах.

1.    Гэрэлтүүлгийн шон, гэрэлтүүлэгч суурилуулах,

2.    Явган замын тохижилтыг дуусгах,

3.    Сандал, хогийн савыг гүйцээж байрлуулах, бэхлэх,

4.    Авто зогсоолын автомат 2 ш хаалгыг хийх,

5.    Хөвөө, ногоон байгууламжийн цэвэрлэгээг хийлгэх,

6.    Эмнэлгийн зүүн талд байгаа овоолсон хог шороог зөөж цэвэрлэх, талбайг чөлөөлөх.

ТХХУХ, НАЗХГ,

НХТЕТГ,

УБЗЗАГ ОНӨААТҮГ, Зургийн байгууллага,

-Ажлуудыг бүрэн чанартай хийх,

-Захиалагчийн хяналтыг сайтар хэрэгжүүлсэн, дутуу ажлуудыг хийлгэсэн байх,

-Улсын комисс ажилласан байх,

 

ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:

 

15. МУ-д Худалдаа үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан худалдаа эрхлэгчдийн “Үндэсний чуулган”-ыг 2018.12.07-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулахтай холбогдуулан төвийн 6 дүүрэг тус бүр 40, алсын дүүргүүдэд зөвшилцсөн тоогоор аж ахуйн нэгжийг  оролцуулах тул оролцуулах аж ахуйн нэгжийн нэр, холбогдох утасны жагсаалтыг 2018.11.28-ны дотор ХХҮХ-т ирүүлэх. /мөн baigalmaa@ubservice.mn  цахим хаягаар/. Дүүргүүдийн ЗДТГ -Оролцуулах байгууллагын тоог  албан тоотоор болон файлаар хугацаанд нь ирүүлсэн байх
16. Орон сууцны 1 давхарт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын судалгааг 2018.11.29-ний өдрийн дотор ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ Судалгааны маягтын дагуу мэдээллээ ирүүлэх.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *