Т.Хэрлэн: Нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангасан

Хотын захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн: Бидний зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар ханган ажиллаж байна. Эхний ээлжинд 2018 онд хийсэн ажлын тухай товч  дурдах нь зүйтэй байх. Улс болон Нийслэлийн төсвийн хөрөнгөөс их хэмжээний хөрөнгө шаардсан цахилгаан шат, дээврийг нэг удаа санхүүжүүлэх хуулийн заалтын дагуу Улаанбаатар хотод буй дээвэр, цахилгаан шатны асуудалтай барилгыг шинэчлэх ажлыг хийлээ. Уг ажлыг жил бүр хийдэг ба энэ онд орон нутгийн хөгжлийн хөрөнгөөс 1.5 тэрбум төгрөг тавьж, 990 сая төгрөгөөр  31 барилга байгууламжийн дээврийг, 510 сая төгрөгөөр 6 барилгын цахилгаан шатыг бүрэн шинэчлээд хүлээлгэж өгсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтаас гаргасан дүгнэлтийн дагуу одоогийн байдлаар 174 ширхэг лифт байдаг. Тиймд улсын төсвөөс 700 сая, Нийслэлийн төсвөөс 2 тэрбум орчим төгрөг шийдвэрлэж, шинэчлэх ажлууд хийгдэж байна. Харин иргэдээс байнга ирдэг гомдлын нэг  20,30 жил болсон дээврийг солих ажилд улсын  төсвөөс 2,9 тэрбум төгрөг батлагдсан.

Дээрээс нь хотын өнгө үзэмжид гэрэлтүүлэг чухал. Бид тавдугаар  сарын 31-нээс хойш 2531 гэрэлтүүлгийг асааж, 86 ширхэг гэрэлтүүлгийн шонгийн кабелыг тагласан. Мөн энэ сард дөрвөн том байгууллагын гадна талын пасатны гэрлийг асаасан. Үргэлжлүүлээд Монгол улсын эдийн засгийн сургууль, гандантэгчлэн хийд, 1,3 дугаар эмнэлэг, спортын төв ордон, хүүхдийн ордон зэрэг газруудын гадна пасатны гэрэлтүүлгийг хийхээр төлөвлөж байна. Төсвөөс гэрэлтүүлэгт зориулж,  4.3 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд Австрийн хөрөнгө оруулалтаар 14 мянга орчим гэрэлтүүлэг шинээр хийх тооцоотой ажиллаж байна.

-Нийслэл тэгэхээр өвлийн бэлтгэлээ бүрэн хангаж чадсан гэсэн үг үү. Инженерийн байгууламжид асуудал гарахгүй гэж ойлгож болох уу?

-Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 4-ний өдөр гэхэд өвөлжилтийн бэлтгэлийг 97 хувьтай хангасан байсан. Харин одоо бол өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч 100 хувь хангасан. Нэг жишээ дурдахад одоогоос 2 жилийн өмнө сургууль  цэцэрлэгийн халаалт, төвлөрөлт дээр инженерийн шугам сүлжээнд 12 удаагийн гэмтэл саатал гарсан. Тиймээс өмнө жилээс эхлээд эртнээс ажиллаж, хөөцөлдсөний эцэст төсөвт мөнгө суулган 28 сургууль цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээг засаж,  үр дүнд нь  тухайн жилдээ нэг ч гэмтэл саатал гараагүй юм. Тэгэхээр энэ жил мөн адил адил 863 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн тул өвөлд бэлэн гэж ойлгож байгаа. Мөн дулааны 2,3,4 дүгээр цахилгаан станц, амгалан цахилгаан станцууд дээр өнөөдрийн байдлаар 20-23 хоногийн нүүрсний нийцтэйгээр хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байна.

Хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм: Өвлийн бэлтгэлээ хангаад ажиллаж байна.  Энэ намар 2.6 км дугуйн зам тавих ажлуудыг эхлүүлсэн. Дугуйн зам гэхээр стандартад нийцэхгүй зам тавих биш чанартай тавихыг зорьсон.  Мөн нэгэн онцолж хэлэх зүйл бол Нийслэлээс ажлын хэсэг гарч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, явган зорчигчдын замын хүрэлцээний талаарх судалгааг явуулсан. Үр дүнд нь  таагүй хариу гарсан. Тиймээс 2019 онд Нийслэлд явган замын сүлжээ замуудыг бий болгох зорилт тавьж, хотын ерөнхий менежерийн тушаалаар стандартад нийцсэн явган хүний замыг бий болгох томоохон ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, одооны явган замууд ямар байдгийг бүгд мэднэ. 1 метр хүрэхгүй өргөнтэй. Тэгээд тэр  замаар нь өвлийн хувцастай хоёр хүн ч алхаж чаддаггүй зам л бий. Явган зам байгаад байгаа шиг харагддаг хирнээ төв зам дагуух л явган замууд байдгаас биш жинхэнэ үйлчилгээ авдаг сургууль цэцэрлэг, төрийн үйлчилгээ авах байгууллагууд зэрэг рүү орсон хороолол доторх явган замууд байдаггүй. Тэгэхээр зэрэг иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд л оршино.

Хотын захирагчийн албаны ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат: утааны улирал эхэлсэн энэ үед нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлэх ажил нэн чухал.Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөгөөр  түүхий нүүрсний хэрэглээг багасгаснаар 50 хувь харин үлдсэн 50 хувь нь ногоон байгууламжийг ихэсгэх явдал. Хүчилтөрөгч ялгаруулж байгаа гол зүйл нь ногоон байгууламж шүү дээ.  Тиймээс УБ хот цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг 2020, 2030 он хүртэлх  ерөнхий төлөвлөгөөтэйгээ уялдуулан салбарынхаа дунд хугацааны бодлогын бичиг баримтыг гаргасан явдал нь 2018 онд хийсэн том ажлын нэг байсан. Одоогийн байдлаар ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн 11 стандарт байгаа бөгөөд стандарт хэмжил зүйн газар өгсөн стандартууд хүртэл байна. Мод тарьж, ногоон байгууламжийг бий болгоно гэдэг нь захирагчийн ажлын алба эсвэл нийслэлийн харьяа байгууллага гээд хэдхэн хүн хийдэг ажил биш. Үүнд, Монгол улсын нийслэлд амьдарч буй иргэн бүр тодорхой хэмжээгээр оролцох ёстой. Мөн хууль эрх зүйн орчин ч дутмаг байдаг. Дээрээс нь хотын нийт ногоон байгууламжийн  ихэнхийг нь улиас хайлаас шар хуйлаас эзэлдэг. Үүн дээр нэмээд жил болгон гоёлын бутнуудыг нэмэгдүүлж, өнгө төрхийг нь засахаар төрөлжүүлж тарихаар ажиллана. Энэ жил 350 орчим мянган гоёлын мод тарьсан.

 Ногоон байгууламж өвөлдөө их сүйтгэгддэг. Жил болгон нийтийн эзэмшлийн талбайн 15-20 хувьд нь давтан зүлэгжүүлэлт хийгдэж байдаг. Тэр утгаар өвлийн хяналтыг сайжруулах, ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ 2000 орчим модонд дулаалгын ажлыг хийсэн байна. иргэд ч гэсэн энэхүү ажлуудыг дэмжээд хариуцлагатай хандахыг уриалж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *