“Гэрэлтэй хот” аяны хүрээнд 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлж, 2622 гэрэлтүүлгийг засч янзлан 70 гаруй цахилгаан шугамыг засварлаад байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж гудамж, зам талбай дахь  гэрэлтүүлгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллаж байна. Аян эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд захын гэр хорооло, орон сууцны хорооллуудад эзэнгүй орхигдсон, асахгүй байгаа 2622 гэрэлтүүлгийг засч янзлан 70 гаруй цахилгаан кабель шугамыг засварлаж шонгийн таг хийгээд байна. Мөн хотын төвийн 21 Барилга байгууламж, хөшөө дурсгалыг гэрэлтүүлэх ажил хийгдэж байгаагаас гадна захын гэр хороолол, орон сууцны хороололд шинээр 460 орчим гэрэлтүүлэг засвар шинэчлэлтээр 970 орчим гэрэлтүүлгүүдийг бүрэн засварлах ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна.  Дээрх ажлуудыг Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх байгууллагууд болон хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг мэргэжлийн байгууллагуудаар хуулийн хүрээнд гүйцэтгүүлж байгаа эдгээр байгууллагууд нь цаашид өөрсдийн хөрөнгөөр 3 жилийн турш засвар үйлчилгээгээ тогтмол хариуцан ажиллахаар гэрээлсэн болно.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өдөр тутамын хяналт тавьж ажиллаж байгаа ба дүүргүүд болон хөндлөнгийн Төрийн бус байгууллагаар давхар хянатл тавиулан хариуцлагыг өндөржүүлэн ажиллаж байна.

Барилга байгууламжийн нэр
1 Драмын театр /Сүхбатар дүүрэг 1 дүгээр хороо//
2 Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо
3 Монгол Улсын Боловсролын Их сургууль /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо/
4 Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байр /Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо/
5 Спортын төв ордон  /СБД 8 дугаар хороо/
6 Хүүхдийн урлан бүтээх төв  /СБД 6 дугаар хороо/
7 Гандантэгчилэн хийд /Жанрайсаг / БГД 16 дугаар хороо/
8 Хөрөнгийн бирж  /ЧД 1 дүгээр хороо/
9 3 дугаар эмнэлэг/ БГД 5 дугаар хороо /
10 1 дүгээр эмнэлэг/ СБД 1 дүгээр хороо/
11 МУИС-ийн эдийн засгийн сургууль  /СБД 8 дугаар хороо/
12 Соёмботой хөшөө   /ХУД 15 дугаар хороо/
13 Мэлхий хөшөө  /СБД 8 дугаар хороо/
14 Д. Нацагдоржийн хөшөө /СБД 8 дугаар хороо/
15 Ж. Батмөнхийн хөшөө /СБД 8 дугаар хороо/
16 М. Гандигийн хөшөө  /ХУД 15 дугаар хороо/
17 Ж. Самбуугийн хөшөө /ЧД 4 дүгээр хороо/
18 Эвтэй 4 амьтны хөшөө /БЗД 1 дүгээр хороо/
19 Жанжин Лхагвасүрэнгийн хөшөө  /СБД 7 дугаар хороо/
20 Марко Пологийн хөшөөи /СБД 8 дугаар хороо/
21 Спортын төв ордон  /СБД 8 дугаар хороо/

Мөн НЗД-ийн 2018 оны 1110 дугаар захирамжаар захын гэр хорооллууд болон орон сууцны хорооллуудыг гэрэлтүүлгийг засварлах ажил давхар эхэлсэн бөгөөд энэ онд шинээр 467 гэрэлтүүлгийг хийж 944 гэрэлтүүлгийг засварлаж 14200м.кв кабель шугам шинэчилж нийт 108 байршилд 1411 гэрэглтүүлгийн асалтын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаад байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *