Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажилтай танилцлаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд БНХАУ-ын “Энхтайваны хөгжлийн сан”-гийн буцалтгүй тусламжаар баригдаж буй 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил, орчны тохижилтын ажил, Нийслэлийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн зөөврийн бохирын худаг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн халаалтын зуухны өнөөгийн байдалтай танилцаж, зөөврийн бохирын худгийг төв шугамд холбох, халаалтын зуухыг засварлаж шинэчлэх судалгааг хийж яаралтай танилцуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнд үүрэг болголоо.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *