УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР.

 

2018 оны 12 дугаар сарын 06.                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

НИЙТ БАЙГУУЛЛАГУУДАД
1. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа харьяа газрууд болон хувийн хэвшлийн ААНБ-ууд ажлын гүйцэтгэлээ 12-р сарын 10-ны дотор гаргаж ирүүлэх, ажлаа хүлээлцэх, санхүүгийн өр авлагагүй ажиллахад анхаарах. ТХХУХ, ИБХ

Гэрээтэй байгууллагууд

/Гэрэлтүүлэг, хог тээврийн болон бусад байгууллагууд/

-Гүйцэтгэл өгсөн тоо, гэрээний тоо, арга хэмжээ. -Зураг, тоон мэдээ
ХОЁР. ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
2. Ирэх саруудад цаг агаарын нөхцөл байдал хүндэрч хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул 15 байршил дахь халаалтын зуухнуудын нүүрсний нөөцийг доод тал нь 21-30 хоног зарцуулах хэмжээгээр нөөцөлж, бэлэн байдлыг хангах. ХИХУГ -Нөөцөлсөн нүүрсний хэмжээ,

-Тайлангийн хугацаанд зарцуулсан хэмжээ,

-Үлдэгдэл нөөцлөлтийн хэмжээ.

-Бусад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.

3. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан Эко Дамбадаржаа 58-р халаалтын зуухны барилга угсралтын ажлыг дуусгаж, 12-р сарын 06-ны өдөр Улсын комиссоос өгсөн үүргийн хэрэгжилтийг хангуулж, зуухыг байнгын ашиглалтад авах эсэх асуудлыг эцэслэн тодорхой болгох, танилцуулах.  

НХОГ

 

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

 

4. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг инженерийн хангамжийн байгууллагуудын шугам сүлжээнд технологийн горим зөрчигдөж халаалтын зөрчил удаа дараа гарч, аваар ослын дуудлага ихсэж  байгаатай холбогдуулан ОСНААУГ ОНӨААТҮГ болон, гэрээт хэрэглэгч, аж ахуй нэгжүүдийн эзэмшлийн шугамын гэмтэл, аваар ослын мэдээллийн талаар тухай бүр ШУЗТ-д бүрэн мэдээлж, үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах, “Харьцааны заавар”-аа мөрдөж ажиллах. ОСНААУГ, ХИХУГ,

УБДС ТӨХК

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

 

5. Газар хөлдөхийн хирээр хөрсний ус ихсэх, түвшин дээшлэснээс үүдэн дулааны шугамын сувгаар нэвчин орж сүлжээний температур унагах, ууршилт өгч байгаа тул үзлэгийн худгуудын тагыг онгойлгохдоо аюулгүй ажиллагааны ханган худагт тогтсон усыг хуваарийн дагуу соруулах арга хэмжээ авах. УБДС ТӨХК,

ОСНААУГ,              ГУББ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
6. Цас орсон даруйд ажиллах хүн хүч, машин механизмыг бэлэн байлгах, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарч ажиллах, ШУЗТ-д мэдээлж байх. Дүүргүүдийн ЗДТГ,

ХТГ ОНӨААТҮГ.

Гэрээт компаниуд

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
7. Булаг шандны усны асуудлаас үүдэн хөлдөлт ихээр үүсч, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хөлдөлт үүсч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан НЗД-ын зөвлөлийн хуралд оруулан шийдвэрлүүлэх.

Үүнд: Баянзүрх дүүрэг 24-р хороо Эрдэнэтолгойн зам, Ганц худаг руу явах зам, 5-р хороо 5, 15, 16-р гудамж, 2, 4-р хороо Дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс рүү өгсөх зам, 27-р хороо Дарь эхийн дунд буудал болон хуучин эцсийн автобусны буудлын хойд талын гудамж, 10-р хороо Цагдаагийн хангамжийн агуулахын хойд талын гудамж, 19, 23-р хорооны бүсэд шинээр 2 булаг үүссэн. 5, 21, 24, 27-р хорооны нутаг дэвсгэр.

ИБХ,

Геодези, усны барилга

байгууламжийн газар, Дүүргүүдийн ЗДТГ.

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг, тоон мэдээ

8.

 

Мал бүхий иргэдийн газрын гэрчилгээг нэгдсэн байдлаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүргүүлэн цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээг хийх. СХД, БЗД -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг, тоон мэдээ

ГУРАВ. ТОХИЖИЛТ, ХОГ ХАЯГДЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
9. ХЕМ-н 2018 оны А/01 тоот тушаалаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” бүх нийтийн их цэвэрлэгээн зохион байгуулах хуваарийн дагуу 2018.12.08-ний өдрийн бүх нийтийн их цэвэрлэгээгээ зохион байгуулж, ААН, албан байгууллага, автозам, явган замын  цэвэрлэгээнд анхаарч, мэдээ тайланг ШУЗТ-д мэдээллэх, ирсэн мэдээллийг 2018.12.10-ны дотор нэгтгэн ирүүлэх. ТХХУХ,

Дүүргүүдийн ЗДТГ,

ХТГ ОНӨААТҮГ,

ШУЗТ

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

-Зураг, тоон мэдээ

10. Халдварт судлалын үндэсний төвийн гаднах тохижилтын дутуу ажлуудыг хийлгэж дуусгах, 12-р сард багтаан улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах, захиалагчийн хяналтыг чанартай хэрэгжүүлэх. Улсын комисс ажиллуулах.

1.    Гэрэлтүүлгийн шон, гэрэлтүүлэгч суурилуулах,

2.    Явган замын тохижилтыг дуусгах,

3.    Сандал, хогийн савыг гүйцээж байрлуулах, бэхлэх,

4.    Авто зогсоолын автомат 2 ш хаалгыг хийх,

5.    Хөвөө, ногоон байгууламжийн цэвэрлэгээг хийлгэх,

6.    Эмнэлгийн зүүн талд байгаа овоолсон хог шороог зөөж цэвэрлэх, талбайг чөлөөлөх.

НАЗХГ,

УБЗЗАГ ОНӨААТҮГ,

-Ажлуудыг бүрэн чанартай хийх,

-Захиалагчийн хяналтыг сайтар хэрэгжүүлсэн, дутуу ажлуудыг хийлгэсэн байх,

-Улсын комисс ажилласан байх,

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.