Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР.

2018 оны 12 дугаар сарын 15.                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар. Хариуцах байгууллага.  

Шалгуур үзүүлэлт.

 

ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
1.      Цахилгаан, дулааны станц, инженерийн хангамжийн холбогдох газруудын нүүрс нөөцлөлтийн байдалд шалгалт явуулах, бэлэн байдлыг хангуулах. ИБХ,

АДХХ

-Нөөцөлсөн нүүрсний хэмжээ,

-Тайлангийн хугацаанд зарцуулсан хэмжээ,

-Үлдэгдэл нөөцлөлтийн хэмжээ.

-Бусад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

2.      Ирэх өдрүүдэд буюу 12-р сарын 18-аас цас орж, цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа тул ажиллах хүн хүч, машин механизмыг бэлэн байлгах, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарч ажиллах, ШУЗТ-д мэдээлж байх. Авто замын нуухыг бүрэн цэвэрлэх, давс, бодисын үлдэгдлийг бүрэн цэвэрлэж байх. Дүүргүүдийн ЗДТГ,

ХТГ ОНӨААТҮГ,

Хог хаягдлын байгууллагууд.

 

-Ажилласан хүн хүчний тоо,

-Машин мехизмын тоо,

-Цэвэрлэсэн болон тээвэрлэсэн цасны хэмжээ

 

3.      Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах. ИБХ,

Инженерийн хангамжийн газрууд,

Гэрэлтүүлгийн компаниуд

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

 

4.      Гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, фасад, хөшөө дурсгал болон бүх гэрлэн чимэглэлүүдийн аюулгүй найдвартай ажиллагааг  хангаж ажиллах.

-Сүхбаатарын талбайн сүлд модны гэрэлтүүлгийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах.

Дүүргүүдийн ЗДТГ,

Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниуд

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илэрсэн асуудал, авсан арга хэмжээ, үр дүн

5.      НЗД-ын дэвшүүлж буй нэг хот нэг стандарт зорилтын хүрээнд явагдаж буй  “Гэрэлтэй хот аян”-ы хүрээнд МСӨХ, Орон сууцны мэргэжлийн холбоодын харьяанд байгаа СӨХ, Хувийн орон сууцны конторуудыг үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, орон сууцны хороолол доторх болон, орцон доторх гэрэлтүүлгүүдийг дүнг гаргаж өгөхсайжруулах. МСӨХ-ны дээд зөвлөл, ХОС-ны мэргэжлийн холбоод -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илэрсэн асуудал, авсан арга хэмжээ, үр дүн

6.      Өвөлжилтийн бэлтгэл арга хэмжээний ЗАА-нд дээр ХЕМ-ийн баталсан хуваарийн дагуу “Хариуцлагатай жижүүр”-ийг  тогтмол ажиллуулж үүсч буй аливаа аваар осол, дуудлага мэдээллийг шуурхай барагдуулах ажлыг инженер хангамжийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах. ИБХ, Инженер хангамжийн байгууллагууд, харьяа байгууллагууд -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илэрсэн асуудал, авсан арга хэмжээ, үр дүн

– Нэмэлтээр уртасгасан цагаар ажилласан тээврийн хэрэгсэл, цаг, зохион байгуулалт үр дүн

7.      НЗД-ын дэвшүүлж буй нэг хот нэг стандарт зорилтын хүрээнд явагдаж буй  Явган замын, тохижилтын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд судалгааг эцэслэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах. Нийслэлийн ажлын хэсэг, Дүүргүүдийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илэрсэн асуудал, авсан арга хэмжээ, үр дүн

ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
8.      Сүхбаатарын талбай дээр “Шинэ жилийн баярын үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан:

–       Худалдаа үйлчилгээний арга хэмжээг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангуулах

–       Нийтийн бие засах газрын хэвийн найдвартай ажиллагааг хангах

–       Хог хаягдлыг, цэвэрлэх тээвэрлэх

ХХҮХ, ТХХУХ, ХТГ, СБД-ийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илэрсэн асуудал, авсан арга хэмжээ, үр дүн

9.      ХЕМ-ийн 2018.12.05-ны өдрийн А/326 тушаалын дагуу Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээний үлгэрчилсэн загвар, “Тохижилт, цэвэрлэгээний гэрээний үлгэрчилсэн загвар” –ыг танилцуулах хурлыг 2018.12.17-ны өдрийн 16:00 цагт зохион байгуулахтай холбогдуулан дүүргүүдийн худалдаа үйлчилгээ зохицуулах зөвлөлийн дарга нар /засаг даргын орлогч/, тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нарыг бүрэн оролцуулах. АДХХ, ХХҮХ, Дүүргүүдийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илэрсэн асуудал, авсан арга хэмжээ, үр дүн

10.    Худалдаа үйлчилгээний тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаатай холбогдуулан 2018.12.20-ны өдөр Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төв дээр цахим үйлчилгээний нээлтийн арга хэмжээг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах иргэн аж ахуй нэгж байгууллагуудад өргөнөөр сурталчилж арга хэмжээнд оролцуулах. ЗСХ, НМХГ, Дүүргүүдийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илэрсэн асуудал, авсан арга хэмжээ, үр дүн

Бусад
11.    Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан дотоод хяналт зохион байгуулалтыг сайжруулах, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, дэг журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах, баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр гаргаж ажиллах. Харьяа газрууд -Гүйцэтгэл өгсөн тоо, гэрээний тоо, арга хэмжээ.

-Зураг, тоон мэдээ.

12.    Тус албатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа харьяа газрууд болон хувийн хэвшлийн ААНБ-ууд ажлын гүйцэтгэлээ яаралтай гаргаж ирүүлэх, ажлаа хүлээлцэх, санхүүгийн өр авлагагүй ажиллахад анхаарах ТХХУХ, ИБХ,

Гэрээт байгууллагууд

-Гүйцэтгэл, санхүүжилт авсан,

-Дутуу үлдсэн, он дамжсан ажлууд

13.    Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан болон төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувийг харьяа газрууд он дуустал үлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлэн, төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг 12 дугаар сарын 24-ны өдрийн дотор төвлөрүүлэн ажиллах УБЗЗАГ,

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ.

 

-Дутуу, төлөгдвөл зохих төлбөр, ногдол ашгийн дүн,

-Төлөгдсөн дүн, төлбөрийн зориулалт, төрөл,

-Хэрэгжилтийн хувь

-Үлдэгдэл дүн, шалтгаан нөхцөл, тайлбар.

14.    2019.01.01-ээс эхлэн УБЗАА-нд серверийн өөрчлөлт хийж байгаатай холбогдуулан ХЕМ-ийн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг zaa.audit@gmail.com хаягаар ирүүлж байх, ажилтнуудыг мэдээллээр хангах. Нийт байгууллагууд -Холбогдох ажилтнуудад мэдээлсэн, үүргийн биелэлт уг хаягаар ирсэн байх.
15.             УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БХБС Х.Баделхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Эрчим хүчний сайд Даваасүрэн нарт 2018.12.14-ний өдөр  УБЗАА-аас “2019 оны батлагдсан төсвийн хөрөнгөөр инженерийн дэд бүтэц, хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр нийслэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нийслэлээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, баримталж буй бодлого, шийдвэртэй уялдуулж зохион байгуулах, төсөл арга хэмжээнүүдийн Худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг нийслэлд 01.15-ны дотор багтаан эрх шилжүүлэх чиглэлээр албан бичиг хүргүүлж, тавигдах шаардлагуудыг тодорхой дурдсан.  Уг асуудалтай холбогдуулан улс, нийслэл, дүүргийн төсвөөр хийгдэх ажлуудыг уялдуулах, нягталж тодруулах, уялдаа холбоотой ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ -Улс, нийслэл, дүүргийн төсөвт тусгагдсан, эрх шилжих магадлалтай ажлуудыг тодруулсан байх,

-Ажлаа нягталсан, УИХ-ын гишүүдтэй холбогдож ажилласан байх,

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

16.    ХОС-ны нэгдсэн төвийн мэдээллийг 14 хоног тутам ЕМШ дээр танилцуулга хийж байхтай холбогдуулан мэдээллээ солилцох ИБХ, ХОСНК -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
17.    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлын явцыг эрчимжүүлж, яаралтай арга хэмжээ авч ажиллах. НТГ, Дүүргүүдийн ЗДТГ, -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.