Шинэ жилийн баярыг тохиолдуулан аюулгүй, бэлэн байдлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов

НЗД-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр А/1211 дугаартай “Шинэ жилийн байрыг тохиолдуулан авах зарим арга хэмжээний тухай” ЗАХИРАМЖ гаргасан билээ.

Уг захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан “ХЕМ-ийн Шуурхай зөвлөгөө”-нд харьяа газрууд, Дүүргийн Засаг даргын орлогч нар, хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад танилцуулж, ХЕМ-ийн баталсан баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд ажиллах “Хариуцлагатай жижүүр”-ийн хуваарийг танилцуулж, НЗД-ын 2018 оны А/998 дугаар захирамжаар батлагдсан “Хариуцлагатай жижүүрийн ажиллах журам”, батлагдсан хуваарийг чанд мөрдөж, албан хаагчдыг хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх чиглэлээр шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Шинэ жилийн баярыг тохиолдуулж гаргасан захирамжтай танилцах

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *