УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР.

 

2019 оны 01 дүгээр сарын 02.                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар. Хариуцах байгууллага.  

Шалгуур үзүүлэлт.

 

ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1.      Инженерийн шугам сүлжээний үзлэгийн худгуудыг тагжуулах, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлж,  хариуцсан байгууллагууд арга хэмжээ авч ажиллах. ИБХ,

Инженерийн хангамжийн газрууд,

 

·         Нийт хариуцсан худгийн таг,

·         Тагжуулах шаардлагатай,

·         Тагжуулсан тоо, хувь

·         Үлдсэн тоо, авах арга хэмжээний санал, төлөвлөгөө

2.      1.    Гэрэлтүүлгийн шон, цахилгааны утас, кабелуудын тагнуудыг бүрэн бүтэн, аюулгүй байдалд байнгын хяналт тавьж, үзлэг шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгах. ИБХ,

УБЦТС ТӨХК,

Гэрэлтүүлгийн компаниуд,

Нийтлэг үйлчилгээний судалгааны төв ТББ,

 

·         Илэрсэн зөрчлийн тоо,

·         Шинээр тагжуулсан тоо,

·         Засварлаж тагжуулсан тоо,

·         Зарцуулсан төсөв.

3. Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Гэрэлтэй хот” аяны ажлыг эрчимжүүлж, Гандан, Хүүхдийн урлан бүтээх төвийн гаднах фасадны гэрлэн чимэглэлийн ажлыг дуусгах. 2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, саналыг танилцуулах. ИБХ,

Гэрэлтүүлгийн компаниуд

·         Хийгдсэн фасад засварын тоо,

·         Төлөвлөсөн танилцуулсан ажил, үр дүн

4. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар  2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар НЗД-ын захирамж гаргуулах, уг захирамжийн хүрээнд Дүүргүүд Засаг даргын захирамжаар салбар комиссыг байгуулж ажиллах.

 

Нийслэлийн ажлын хэсгээс 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэд төлөвлөгөө гаргаж, ХЕМ-ээр  батлуулах.

УБЗАА-ны ИБХ,

Нийслэлийн Татварын газар,

Дүүргүүдийн ЗДТГ. НЗД

·         НЗД-ын захирамж шийдвэрийн дугаар, шийдвэрлэсэн асуудал,

 

·         Дүүргүүдэд байгуулагдсан ажлын хэсэг, бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалт, төлөвлөлт.

5. “Дулаан орчин-хэрэглэгчийн ая тух 2019 аян”-ын хүрээнд нийслэлийн Боловсролын харьяа сургууль цэцэрлэгүүдийн халаалтын зуух, тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөх ажлыг эрчимжүүлэх. /15 сургууль, 30 цэцэрлэг/ ИБХ,

Эрчим хүчний зохицуулах зөвлөл,

НӨХГ,

ХИХУГ

·         Хүлээн авсан зуух, тоног төхөөрөмжийн тоо,

·         -Ашиглагч байгууллагад хүлээлгэж өгсөн зуух, тоног төхөөрөмжийн тоо,

6. Хувийн орон сууц нийтийн аж ахуй мэргэжлийн холбоо, хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвд байгуулсан “Дуудлага мэдээллийн төв”-ийн хэвийн үйл ажиллагааны байдалд 1-р сард багтаан үзлэг шалгалт хийж, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж мэдээлж ажиллах.  

ИБХ,

ШУЗТ ОНӨААТҮГ

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

 

7 Улс нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  2019 онд хийгдэх Инженер хангамжийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, ажлын задаргааг гаргаж танилцуулах, мэргэжлийн байгууллагуудтай ажлаа уялдуулсан байх. ИБХ,

Инженерийн хангамжийн байгууллагууд

 

·         Төлөвлөгөөнд байгууллагуудын саналыг тусгасан байх,

·         Ажлын төлөвлөлтөд хэрэгжүүлэх ажлыг бүрэн оруулсан байх, хөрөнгө төсөвтэй уялдсан байх.

·         ХЕМ-т танилцуулсан байх. Дүн тоо, үр дүн

ТОХИЖИЛТ ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР
8. Авто замын хяналтын камер, гэрлэн дохионы үзэгдэх орчинг хязгаарласан байршлууд дахь тулгуурт байгууламж, гадна зар сурталчилгааны самбаруудыг авах, шилжүүлэн байршуулах ажлыг холбогдох журмын хүрээнд зохион байгуулах. ТХХУХ,

ХУД, СБД, ЧД, БЗД

·         Үзэгдэх орчинг хязгаарласан самбаруудын тоо,

·         Буулгасан  мэдээллийн байгууламжийн тоо,

·         Шилжүүлэн байршуулсан тоо,

·         Зарцуулсан төсөв, эх үүсвэр.

9. Нийслэлийн хэмжээнд хураагдаж, журамлагдсан “Хот тохижилтын газар ОНӨААТҮГ”-ын авто баазын хашаанд байгаа гадна зар сурталчилгааны байгууламжуудыг цэгцлэх арга хэмжээг авах Ажлын хэсэг байгуулах, 2-р сард багтаан уг ажлыг зохион байгуулах. ТХХУХ, ЗСХ,

ХТГ ОНӨААТҮГ.

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

 

10. Хотын гол замуудаар тавигдах 5000 у/м  эгнээ тусгаарлах хайс хашлагыг нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх, ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөх. Явган хүний уналттай хэсгийн зургыг гаргаж танилцуулах. ТХХУХ, ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

 

11. Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд явагдаж буй  “Явган замыг шинээр тохижуулах, шинэчлэн засварлах, судалгаа хийх” ажлын хэсгээс судалгааны дүн, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг эцэслэн танилцуулах. Ажлын хэсэг

АДХХ,

·         Судалгааг нэгтгэж танилцуулсан байдал
12. 2019 онд улсын төсөв хөрөнгө буюу Салбарын сайдуудын багцад суугдсан хот нийтийн аж ахуйн ажил болон нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын худалдан авах ажиллагааг зохион байгуулах асуудлуудыг 2019 оны 01-р сарын 20-ны дотор тодорхой болгох, эрх шилжүүлэх захирамж гаргуулах, бэлтгэл хангах, хяналт тавих. ИБХ, ТХХУХ, АДХХ ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
13. Шинэ жилийн баярыг тэмдэглэж өнгөрүүлсэн болон Сар шинийн  баяр болох гэж байгаатай холбогдуулан айл өрх аж ахуй нэгжийн хог ачилтыг 2 дахин нэмэгдүүлэн ажиллах, гэр хорооллын халтиргаа гулгааг арилгаж элс хайрга цацах.

 

 

 

Дүүргүүдийн ЗДТГ,

 

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ,

 

 

Хог тээвэрлэлтийн үйлчилгээний хяналтын  ТББ-д,

Хог тээвэрлэлтийн байгууллагууд.

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.

·         Ажилласан хүн хүч , машин техникийн тоо,

·         Тээвэрлэсэн хогны хэмжээ,

·         Зарцуулсан элс, хайрганы хэмжээ

14. Цас орсон үед зарцуулж буй давс, тусгай зориулалтын бодисны зарцуулалт, ашиглаж буй техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ажилласан албан хаагчдын тоо, ажлын хуваарьт хяналт тавьж, газар дээр нь үзлэг шалгалт явуулах. ТХХУХ, ХТГ, Дүүргүүдийн ЗДТГ, Хяналтын ТББ- ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.

·         Ажилласан хүн хүч , машин техникийн тоо,

·         Тээвэрлэсэн хогны хэмжээ,

·         Зарцуулсан давс, бодис хэмжээ

15. УБЗАА-наас хийсэн тусгай зориулалтын бодисыг хуваарилалтын дагуу авч, хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг хангаж, ашиглалтад хяналт тавьж ажиллах.

Нийтийн эзэмшлийн төв болон туслах замын цэвэрлэгээ, үйлчилгээнээс гадна хороолол доторх, гэр хорооллын гудамжны цас, мөсийг тогтмол цэвэрлэх, үйл ажиллагаанд хяналт тавих.

 

Дүүргүүдийн ЗДТГ,

 

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ,

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.

·

16. ХЕМ-ийн тушаалаар 2019 оны их цэвэрлэгээний хуваарь батлагдсан болон Сар шинийн баярыг угтаж /2-р сарын 27, 28-нд/ хийгдэх их цэвэрлэгээнд аж ахуй нэгж, албан байгууллагуудыг идэвхтэй оролцуулах талаар бэлтгэл арга хэмжээг авч ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ,

Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд,

Хог тээвэрлэлтийн үйлчилгээний хяналтын  ТББ-д,

Хог тээвэрлэлтийн байгууллагууд.

 

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Өмнөх ба дараах зураг

17. Нийслэлийн Засаг даргын 2005 оны А/475 дугаар захирамжаар батлагдсан “Захиргааны статистикийн мэдээлэл”-ийг 2018 оны 4-н улирлаар /1,2,3,4/ гаргаж, хугацаанд нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ТХХУХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ,

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ

·         -Судалгааг батлагдсан загвар хүснэгтийн дагуу бүрэн, чанартай гаргаж, хугацаанд нь ирүүлсэн байх.
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
18. Мал бүхий иргэдийн хязгаарласан бүсийг нэмэгдүүлэх асуудлыг  НИТХ-ын 1-р хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэх, ажлыг эрчимжүүлэх. ХХҮХ,

Нийслэлийн Хүнс,

хөдөө аж ахуйн газар.

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Гарсан шийдвэр

19. Төрийн протал сайт ашиглалтад орж буйтай холбогдуулан Тусгай зөвшөөрлийн 16 төрлийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, системийн ашиглалтын байдалд хяналт тавьж, дутуу ажлуудыг гүйцээлгэх, иргэдэд сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулах. ХХҮХ, ЗСХ,

НМТГ

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Гарсан шийдвэр

20. Фрайнчайзийн сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, тодорхой болгох чиглэлээр санал боловсруулж танилцуулах. ХХҮХ, ЗСХ

Дүүргүүдийн ЗДТГ

 

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Гарсан шийдвэр

21. НИТХ-ын 2009, 2012 оны 61, 63-р тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтийг хангуулах хүрээнд “Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ” болон тусгай зөвшөөрөлтэй ААНБ-уудыг орчны 50м2 газрын  цас, мөсний цэвэрлэгээг тогтмол хийлгэх чиглэлээр үйлчилгээнд хяналт тавьж, чиг үүргээр хангаж ажиллах. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч ажиллах. ХХҮХ, Дүүргүүдийн ЗДТГ

 

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Гарсан шийдвэр

ХАРЬЯА ГАЗРУУДАД
22. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа эхэлж байгаатай холбогдуулан  2019.01.07-ны өдрийн дотор ХАСХОМ мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнуудын нэрсийн жагсаалт, 2018 оны тайланг батлагдсан маягтын дагуу ЗСХ-т ирүүлэх. УСУГ, ЗХУТ, ХТГ, ГУББ, УБЗЗА, ОСНААУГ-т

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
23. Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллагууд Дотоод хяналт шалгалтын 2019 оны төлөвлөгөөний төслийг гаргаж, эцсийн байдлаар 2019.01.10-ны дотор АДХХ-т ирүүлэх. ТХХУХ, ИБХ,

Гэрээт байгууллагууд

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
24. НЗД-ын баталсан удирдамжийн хүрээнд “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын захирагчийн харьяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үэлэх ажил”-ыг 2019.01.07-оос 01.21-ний өдрүүдэд зохион байгуулах болсонтой холбогдуулан бэлтгэл зохион байгуулалтыг хангаж, хийсэн ажлаа бүрэн зөв танилцуулж, тайлагнаж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ,

Харьяа газрууд

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
25. Нийслэлийн 2018 оны төсвийн орлогыг төвлөрүүлэхтэй холбогдуулан төлбөртэй зогсоолын үйлчилгээнээс олох 112,0сая.төгрөгийн болон НӨХГ-тай байгуулсан Контракт гэрээний  ногдол ашгийн орлогыг төвлөрүүлэлтийг барагдуулах чиглэлээр арга хэмжээ авч,  2019.01.15-ны дотор ХЕМ-т  танилцуулах. УБЗЗАГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
26. НЗД-ын 2019.01.03-ны өдрийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарлах болсонтой холбогдуулан хот нийтийн аж ахуйн хөгжлийн зорилтыг тодорхойлж, томьёоллыг 2018.01.04-ний 12 цагаас өмнө ЗСХ-т ирүүлэх. Нийслэлийн 380 жилийн ойн баяр болохтой холбогдуулан болон Дүүргүүдийн ЗДТГ,

Харьяа газрууд

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Гарсан шийдвэр

27. Зам замын байгууламжийн чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох худалдан авах ажиллагааг хууль журмын дагуу зохион байгуулж, мэдээлж сурталчилж ажиллах.  Дүүргүүд болон  холбогдох газрууд мэдээллийг журмын дагуу авч, идэвхитэй оролцох. Дүүргүүдийн ЗДТГ,

Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд.

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Гарсан шийдвэр

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *