ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2018-12-25

Тендер шалгаруулалтын нэр: Хотын гол гудамж, зам талбай, алслагдсан зам, замын байгууламжийн цэвэрлэгээний ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЗЦ-01/19

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос Хотын гол гудамж, зам талбай, алслагдсан зам, замын байгууламжийн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч зөвхөн нэг багцад тендер ирүүлнэ.

Багцын нэр Банкны баталгааны хэмжээ /₮/
1 Хотын бусад гол гудамж зам талбайн цэвэрлэгээ 137,229,000
2 Баянгол дүүргийн зарим гол гудамж зам талбайн цэвэрлэгээ 5,719,140
3 Сонгинохайрхан дүүргийн зарим гол гудамж зам талбайн цэвэрлэгээ 6,115,360
4 Хан-Уул дүүргийн зарим гол гудамж зам талбайн цэвэрлэгээ 4,808,130
5 Чингэлтэй дүүргийн зарим гол гудамж зам талбайн цэвэрлэгээ 8,651,860
6 Санзай, Сэлх чиглэлийн алслагдсан замын цэвэрлэгээ 3,775,380
7 Дархан, Жаргалант тосгон чиглэлийн алслагдсан замын цэвэрлэгээ 10,693,880
8 Дамба, Ар хустай чиглэлийн алслагдсан замын цэвэрлэгээ 3,356,720
9 Нүхт, Өлзийт хорооны замын цэвэрлэгээ 3,633,330
10 Эмээлт чиглэлийн алслагдсан замын цэвэрлэгээ 12,604,530
11 Найрамдал, Шувуу чиглэлийн алслагдсан замын цэвэрлэгээ 9,453,930
12 Өлзийт чиглэлийн алслагдсан замын цэвэрлэгээ 5,083,680

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 85 хувиас багагүй байх
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнг 1,5 дахин нэмэгдүүлсэн дүн.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
  • Зам талбайн цэвэрлэгээний чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх жилийн тоо: 2

Тендерийн хамт оролцохоор сонгосон багад хамаарах дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 01-р сарын 09-ний өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 01-р сарын 09-ний өдрийн, 11:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодны давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, утас: 315333

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.