Орон нутгийн болон хувийн хэвшлийн дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хяналт тавьж үнэлгээ өглөө

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран Хотын Ерөнхий менежерийн тушаалаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийг 2018-2019 оны халаалтын улиралд ая тухтай өвөлжих нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух 2019” аяныг амжилттай зохион байгуулагдаж байна. Аяны хүрээнд орон нутгийн болон хувийн хэвшлийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйлдвэрлэлийн горим тохируулга, ашиглалтын үйл ажиллагаа болон гэнэтийн болон аваар саатлын үеийн бэлэн байдлын түвшинд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өглөө. Шалгалтыг 2018 оны 12 сарын 25-наас 2019 оны 01 сарын 09-ний хооронд зохион байгуулсан бөгөөд шалгалтын дүнгээс шалтгаалан үйл ажиллагаа доголдсон байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.