Давсны хор уршгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах арга хэмжээ авч байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, Улаанбаатар хотын ЗАА, МХЕГ хамтран 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний хоёрдахь шатыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажлын хэсгийн хурлыг 2019.01.11-ний өдөр зохион байгуулсан. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой уг арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах замаар иргэдийн давсны хор уршгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Монголчуудын давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2,5 өндөр (хоногт 11,1гр) буюу хүн амын 90,7% нь хоол хүнсэндээ давс их хэрэглэдэг, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний 81.6%, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 83.6% нь давсны агууламж ихтэй, нөгөө талаар давсны зохисгүй хэрэглээтэй холбоотой артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *