УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР.

 

2019 оны 01 дүгээр сарын 15.                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар. Хариуцах байгууллага.  

Шалгуур үзүүлэлт.

 

ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1.      АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ-ийн 2019 оны төлбөр төлөлтийг эрчимжүүлэх, НЗД-ын 2019.01.08-ны өдрийн А/15-р захирамжийг хэрэгжүүлж, Дүүргүүдийн салбар комисс 2019 оны ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах, төлбөр хураалтын ажлыг эрчимжүүлэх хяналт тавьж ажиллах. НТатГ,

Дүүргүүдийн ЗДТГ.

·         Үлдсэн тоо, авах арга хэмжээний санал, төлөвлөгөө.
2.      Халиа, дошин бий болж иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй байгалийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж, шуурхай арга хэмжээ авч ажиллах. ГУББГ ОНӨААТҮГ,

Нийслэл, Дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс.

БЗД, СБД, ЧД-ийн ЗДТГ.

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ,

·         Ажилласан хүн хүч, шийдвэрлэсэн асуудал.

·         Өмнөх ба дараах зураг.

3.      Нийслэлийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, үйлчилгээний чанар соёлыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын хүрээнд автобусны эцсийн зогсоолуудын гэрэлтүүлгийн ажилд шаардагдах хөрөнгө, төсвийн задаргааг гаргаж, холбогдох эх үүсвэрт тусгуулах, зураг хийлгэх, автобусны эцсийн жишиг зогсоол байгуулах ажлын зураг хийлгэх ажлыг зохион байгуулах, санал танилцуулах. ИБХ, Нийслэлийн Тээврийн газар ·         Ажлын задаргааг гаргасан байх,

·         Хөрөнгө төсвийг шийдвэрлэх эх үүсвэрийг тогтоосон, хөрөнгийг тусгуулсан эсэх,

·         Зураг төсвийг хийлгэх төсөл санаачилж, хэрхэн шийдвэрлэх саналаа танилцуулсан байх,

4.      ü     Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан   бэлтгэл арга хэмжээ, аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

ü  Гэр хорооллын хүчдэлийн уналтыг сайжруулах, хяналт тавих, аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,

ü  Хэрэглэгчдийн халуун хүйтэн усны хэрэглээ нэмэгдэх тул оргил ачааллын үед усны даралтыг тогтмол байлгах, аваар осол гаргахгүй байх,

ü  Гэрэлтэй хот аяны хүрээнд хөшөө дурсгал фасаднуудын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн тохижилтыг дуусгах,

ü  Гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, нэгдсэн удирдлагын системийн тогтвортой ажиллагааг хангах,

УБЗАА-ИБХ

Инженерийн хангамжийн нийт байгууллагууд.

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.

·         Дотоод хяналтыг хэрэгжүүлсэн байдал.

5.      ü     НЗД-ын 2019.01.15-ны өдрийн А/21-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “Инженерийн бэлтгэл арга хэмжээний  мастер төлөвлөгөө” боловсруулах саналыг Дэлхийн банкинд хүргүүлж,  санхүүжилтийг эцэслэн шийдвэрлүүлэх талаарх холбогдох арга хэмжээ авч ажиллах. ИБХ, НЗДТГ-ын БТХ ·         Ажлын саналыг боловсруулж, төслийг хүргүүлсэн байдал, төсөлд тусгагдсан асуудал,

·         Хөрөнгийг шийдвэрлүүлсэн байдал, мөнгөн дүн, бусад арга хэмжээ

6.      ü     Авто зам сэтлэх сүвлэх үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих,  болон Авто замд орц, гарц гаргах үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулж, эхний төслийг танилцуулах. АДХХ, ажлын хэсэг ·         Журмын төслийг боловсруулсан, ажлын хэсэг дээр хэлэлцсэн байх,

·         Төслийг ХЕМ-т танилцуулсан байх,

7.      ü     НИТХ-ын 2015 оны 6/22-р тогтоолоор батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ыг  эцэслэж, тогтоолын төслийн хамт НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах. АДХХ, ИБХ,

НТэГ.

·         Журмын төслийг боловсруулсан, ажлын хэсэг дээр хэлэлцсэн байх,

·         Төслийг ХЕМ-т танилцуулсан байх

8.      ü     “Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэл, ашиглалт хамгаалалт, тэдгээрт хяналт тавих журам”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлыг эхлүүлэх. АДХХ, ТХХУХ

 

·         Холбогдох байгууллагуудаас саналыг нь авч, ажлын хэсгийг байгуулсан тушаал гаргуулсан байх,

 

ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
9 УБЦТС ТӨХК-тэй байгуулсан “Хог хаягдлын үйлчилгээний хураамж хураан төвлөрүүлэх гэрээ”-ний дагуу 2018.12.25-ны өдрийн  байдлаар 194,3 сая төгрөгийн /23 хувь болох/ шимтгэл төвлөрүүлээгүй байгаа тул шуурхай төвлөрүүлэх барагдуулах арга хэмжээ авах. ХУД, СХД, СБД, БЗД,

ЧД, НД

·         Төвлөрүүлэх үлдэгдэл мөнгөн дүн

·         Тайлангийн хугацаанд төвлөрүүлж барагдуулсан дүн, хувь

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

 

10 Дүүргийн нутаг дэвсгэрт хог тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгжийн мэдээллийг батлагдсан хүснэгтийн дагуу 2018.01.21 дотор ТХХУХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ,

 

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ
11 Зам замын байгууламжийн чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох худалдан авах ажиллагааг зохион байгуулсны дагуу гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж дуусгах, замыг хуваарилж, ажлыг жигдрүүлэх. ТХХУХ

 

·         Гэрээ байгуулах ёстой ААНБ-ын тоо, замын хэмжээ,

·         Гэрээ байгуулсан ААНБ-ын тоо, хуваарилсан замын хэмжээ,

·         Ажлын тоон үзүүлэлт, хувь

12 Нийслэлийн төсвөөр орон сууцны хороолол дунд хийгдэх ногоон төгөл бүхий бичил тохижилтын ажлуудын байршил, судалгааг гаргаж ирүүлэх,  нэг маягийн эскиз зураг хийлгэх, ажлын бэлтгэл хангах. ТХХУХ, МСӨХ-ны дээд зөвлөл,

Дүүргүүдийн ЗДТГ,

Хувийн орон сууцны мэргэжлийн холбоод,

·         Байршлын тоо,

·         Зураг хийлгэсэн эсэх,

·         Шаардлагатай хөрөнгө төсвийн дүн

13  “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын шинэчилсэн найруулгын төсөлд холбогдох байгууллагуудаас санал авч ХЕМ-ийн зөвлөлийн хуралд танилцуулах. ТХХУХ, Дүүргүүдийн ЗДТГ, НГА, НХТЕТГ. ·         Журмын төсөлд санал авах байгууллагаас бүрэн авсан байдал,

·         Хэлэлцүүлэг, саналыг хууль журмын дагуу явуулсан байдал,

·         Төслийг хуралд хэлэлцүүлсэн байдал

14 Эрчим хүчний дамжуулах дэд станц барих бэлтгэл ажлын хүрээнд Далан давхрын шарилыг нүүлгэн шилжүүлсэн болон газар чөлөөлөлтийн нөхөн олговрын зардлыг шийдвэрлүүлэх, ажлыг Эрчим хүчний яамтай хамтран зохион байгуулах. ТХХУХ, НГА ·         Шийдвэрлүүлэх шаардлагатай хөрөнгө, төсөв,

·         Шийдвэрлүүлсэн хөрөнгө төсөв

·         Шийдвэрлэж олгуулсан байдал, өглөг авлагатай эсэх

15 Авто зам болон явган замын тусгаарлах хайс хашлага, ногоон байгууламжийн троссон хашлагыг угааж цэвэрлэх, эвдэрсэн хайс хашлагыг шуурхай засварлах, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангаж, тайлагнах. УБЗЗАГ ОНӨААТҮГ,

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ

·         Угааж цэвэрлэсэн хайс хашлаганы тоо, уртын хэмжээ,

·         Шинээр байршуулсан, шинэчлэн засварласан, нөхөн байршуулсан, эвдрэл гэмтлийг засварлах хайс хашлаганы тоо, ажлын гүйцэтгэл, харьцуулсан хувь.

·         Ажилласан хүн хүч.

16 2019 оны цэвэрлэгээний хуваарийн дагуу 01-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Цагаан сарын баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг удирдамжийн дагуу хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж, өөрсдийн эзэмшлийн хашаан доторх хог хаягдлыг цэвэрлүүлж, их цэвэрлэгээнд оролцоогүй байгууллагуудад хариуцлага тооцож, нөхөн  оролцуулах, зам, замын байгууламжийн  тасархайг угаах, гэрлийн шон дээр наасан мэдээллүүдийг авах. Дүүргүүдийн ЗДТГ,

Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд,

Хог тээвэрлэлтийн үйлчилгээний хяналтын  ТББ-д,

Хог тээвэрлэлтийн байгууллагууд.

 

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Өмнөх ба дараах зураг

ХАРЬЯА ГАЗРУУДАД
17 НИТХ-ын 2018 оны  20/17-р тогтоолоор нийслэлийн 2019 оны төсөв батлагдсантай холбогдуулан 2019 онд хэрэгжүүлэх, тохижилт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг зохион байгуулах эрх шилжүүлэх захирамж шийдвэр гаргуулах, ажлын задаргаа төсвийг гаргах, зураг хийлгэх зэрэг бэлтгэл ажлыг хангах, худалдан авах ажиллагаа зохион байгуулах бэлтгэл хангах.

·         Хөрсний усны ундаргыг тогтоох, хөрсний ус зайлуулах ажил 1,0тэрбум.төг ГУББГ,

·         Борооны болон хөрсний ус ихээр тогтдог байршлуудын зураг хийлгэх ажил ГУББГ,

·         Хот тохижилтын зарим төрлийн машин механизм худалдан авах, нийлүүлэх ажил. ХТГ-т,

·         Ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийн машин механизм, тоног төхөөрөмж, тохижилтын ажлууд,

·         11ш Сити тойлетын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажил. /632,7сая.төг/.

·         Дээвэр, цахилгаан шатны засварын ажил г.м.

ТХХУХ, ИБХ,

ГУББГ, ХТГ

·         Ажлын задаргаа, төсвүүдийг эцэслэж,  НЗДТГ-т хүргүүлсэн байдал,

·         Батлагдсан хөрөнгө, төсвөөс задаргаа, хариуцагч байгууллагыг эзэнжүүлж санал хүргүүлсэн байдал,

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

·         Гаргуулсан шийдвэр байгаа эсэх.

18 Цагаан сарын амралтын өдрүүдэд УБ хотын ШУЗТ-д ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийн дагуу холбогдох албан тушаалтнууд хуваарьт өдрүүдэд бүрэн ажиллах мэдээллээр хангах, хуваарь хүргүүлэх. ШУЗТ ОНӨААТҮГ ·         Хуваарьт байгууллагуудад мэдээлэл бүрэн хүрсэн байдал.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *