Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 тоот албан даалгаврын хүрээнд “Сар шинийн баяр”-ыг угтсан их цэвэрлэгээ 2019 оны 01-р сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Их цэвэрлэгээний мэдээг Нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн 11 агентлаг, харьяа газрууд ирүүлж, нийт 37559 ажилтан, албан хаагч оролцож, 1033274 м2 талбайгаас 2936.29 тн хог хаягдал цэвэрлэлээ. Их цэвэрлэгээний тайлан мэдээг Хот тохижилтын газар, JCDecaux болон дүүрэг бүрээр хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээг хүргэж байна.

Хот тохижилтын газар:

Д/Д Алба, нэгж  

Мэдээ, мэдээлэл

 

1 Тохижилт үйлчилгээний алба Инженер техникийн ажилтан 12, мастер 13,

Зам талбайн үйлчлэгч 223,ажиллаж байна. Бүгд 248 ажилчид  ажилласан. Хайс хашлага-9911 урт метр, Сандал-334ш, Хогийн сав-360ш,  массажны зар-412 ш, Хөшөө-4, туузан хайс-63урт метр, ногоон байгууламжийн  шон 300ш, угааж цэвэрлэж, 15 рейсээр 52,5тн хог тээвэрлэсэн.

2 Авто бааз 96 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж ,Офисс орчмын 20 метр газарт хур хог хаягдлын  их цэвэрлэгээ хийж, гадна талын хаалганы сум засварласан  Хог тээврийн битүү 15 машин, задгай 2 машин ачигч 16,  Үйлчилгээнд 8, 1рейсээр 5 тн хог ачуулав.
3 Ногоон байгууламжийн алба Инженер техникийн ажилтан 9, Агротехникч 5, цэцэрлэгч  49

Бүгд  63 ажилчин  ажиллаж, 378 м,кв талбайд түүвэр цэвэрлэгээ хийж, 2 рейсээр 4,6тн хог ачуулав. Хайс хашлага-1740 урт метр , Хогийн сав-36ш, авто замын тэмдэг-91ш, явган замын тэмдэг-26, 44 урт метр ногоон тросс залгаж,  86 урт метр хазайсан ногоон шон тэгшилж, 7 шон шинээр суулгасан.

5 Офиссын ажилчид 43 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, Турк Монголын саадны түүвэр хогийн  цэвэрлэгээ хийсэн.
6

 

Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба

 

63 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан, Офисс  дотно гадна талбай , орчмын хур хог түүвэр хог  грашын  цэвэрлэгээ   замын хоёр талын  далан суваг  хамгаалалтын бүс, пүүний  цэвэрлэгээ хийж  9 рейсээр 14,5 тн хог тээвэрлэв,

Гэрээт 5 анчин  159 нохой устгасан

Цагаан даваа ТХЦ-т  464  нохой хүлээн авч устгасан. 3 хогийн цэгт  Нийт 247 машин,351 рейс, 1,383,315 тн хог хаягдал хүлээн авсан,

7 Алтан  Өлгий 4 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Алтан өлгий хүндэтгэлийн  цогцолборын  А* Б* корпусын   орчны цэвэрлэгээ, түүвэр хогийн цэвэрлэгээ  хийж    3 шуудай хог ачуулав.

                                                                

Жэй Си Дэко” ХХК : 01 дүгээр сарын 16-аас 26-ны өдрүүдэд нийт 126 автобусны буудлын саравч, сандал, 120 ш чиглэлийн самбарыг 4 техник, 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр угааж цэвэрлэж ажиллав.

 

Чингэлтэй дүүрэг:

Их цэвэрлэгээгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 20 хэлтэс албадын 100 гаруй албан хаагч, 1-19-дүгээр хорооны 450-д иргэд, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 30 иргэн, мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 150 гаруй хүн, 81 Сууц өмчлөгчдийн холбоодын 120-н ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 70 гаруй ачигч, жолооч болон 108 зам талбайн үйлчлэгч нар оролцож нийт 1000 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 292,102м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хамруулан цэвэрлэж. цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-хог тээвэрлэгч 2 байгууллага 35 машинаар хог тээвэрлэлт хийж нийт 352 гаруй тн хог хаягдал болон цасыг 60 гаруй рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажилласан.  

Багахангай дүүрэг:

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Бүх нийтийн цэвэрлэгээ” хийх хуваарийн дагуу болон “Сар шинийн баяр” -ыг угтаж дүүргийн хэмжээнд “Бүх нийтийн цэвэрлэгээ”-г 2019 оны 01 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулав.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний газар, гэр хорооллын болон  орон сууцны оршин суугчдыг бүрэн оролцуулах талаар  Засаг даргын Тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7/66, 7/67 дугаар албан бичгийг Хороо, СӨХ-д болон “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-т хүргүүлэв.

        Нийт-61 аж ахуйн нэгж, байгууллагын 432 ажилтан, албан хаагч, 95 иргэнг  гэр хороолол болон орон сууцны ойр орчны 18230м2 талбайн  үүсмэл хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж,  хороо тус бүрт 1 хогны машин ажиллаж, цэвэрлэгээнээс үүссэн 15.6 тн үүсмэл  хогийг зөөвөрлөж  төвлөрсөн хогийн цэгт буулгав.

Багануур дүүрэг:

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу Цагаан сарын баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 01 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа. Уг цэвэрлэгээтэй холбогдуулан цэвэрлэгээ зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын А/26 дугаар захирамж гарч ААНБ-ууд өөрийн эзэмшлийн газраас гадна батлагдсан хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн 84 байршилд нийт 141 байгууллагын 1334 ажилтан, албан хаагчид, оролцож нийт 284570м2 талбайд цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн ба хог хаягдал цэвэрлэхээс гадна байгууллагын гадна үүд довжоо, хаяг, хаягын байгууламж, хогийн сав, сандал, хайс хашлага зэрэг тохижилтын элментүүдийг угааж цэвэрлэх ажлууд хийгдсэн. Цэвэрлэгээнээс нийт 39,2 тн хог хаягдал цуглуулж төвлөрсөн хогийн цэгт буулгасан.

Налайх дүүрэг:

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн чиглэлийн дагуу дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд 41 байгууллагын 1216 ажилтан албан хаагч, 187 аж ахуйн нэгж байгууллагын 470 ажилтан, 7 хорооны 379 иргэн оролцож нийт 68119м2 талбайн 100.6 тн хог, гудамж талбайн цас мөсийг  цэвэрлэж, тээвэрлэсэн.

Сүхбаатар дүүрэг:

Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Засаг даргын орлогчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 2/01 дүгээр албан даалгаврыг гарган 2131 аж ахуй нэгж байгууллагад хороодоор дамжуулан хүргүүлж 2131 аж ахуй нэгж байгууллага, 5977 иргэнийг хамруулан биелэлтийг хангуулан ажиллалаа.

Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадаас 418 албан хаагч Сэлбэ голын далан дагуух хог хаягдлыг, 1-20 дугаар хорооны ажлын албаны 274 албан хаагч хорооны байрны ойр орчмыг цэвэрлэлээ.

Цэвэрлэгээний явцад Тохижилт, нийтийн аж ахуй хэлтэс, мэргэжлийн хяналтын 20 улсын байцаагч, эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалал хөгжлийн хүрээлэн ТББ хяналт тавьж ажиллалаа.

Цэвэрлэгээнээс гаргасан хог хаягдлыг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сүхбаатар тохижилт ХХК, Улаанбаатар шинэчлэлт ХХК, Цүзүкү-Юмэ ХХК нийт 31 машин, 1 ковш ажиллаж 90 рейсээр 315 тн хог тээвэрлэлээ.

Хан-Уул дүүрэг:

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/09 дүгээр захирамжийн дагуу 01 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, хяналт тавьж ажиллаа.

ХЕМ-ийн албан даалгавар, дүүргийн Засаг даргын захирамж, ажлын удирдамж, 2019 онд зохион байгуулагдах цэвэрлэгээний хуваарийг Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороод, ААНБ, ЕБС, цэцэрлэг, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн Хан-Уул дүүрэг дэх салбар зөвлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, их, дээд, сургууль, коллежийн захиргаанд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05/87, 05/88, 05/89, 05/90, 05/91, 05/92, 1 дүгээр сарын 24-ний өдрийн 05/137, 05/138 дугаартай албан бичгүүдээр тус тус хүргүүлсэн

             Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 742 байгууллага, аж ахуйн нэгжийн 4436 ажилтан, албан хаагчид оролцож нийтийн эзэмшлийн 207.6 мян. м2 талбайг цэвэрлэж 94,3 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүрэг:

Их цэвэрлэгээний ажилд нийт  2073 аж ахуйн нэгж, байгууллага 13853 иргэд оролцож   348546 м/кв талбайн хог хаягдлыг цэвэрлэн 32 хороодод нийт 42 хог тээврийн автомашинаар 243 рейсээр 1615.3 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

Нийтийн эзэмшлийн зам талбайд 90 үйлчлэгч ажиллаж 1475283 м2 талбайн хог хаягдлыг шүүрдэн цэвэрлэж, 600 уртааш метр хайш хашлага, замын тэмдэг арчиж цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаас их цэвэрлэгээний ажилд санаачлагатай оролцсон байгууллагуудаас Дүүргийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Дотоод аудитын алба, Усан спортын төв, Сургуулиуд, Цэцэрлэгүүд, Цагдаагийн  2 дугаар хэлтэс, Онцгой байдлын  хэлтэс,  дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтсүүд  хороодод хяналт тавьж ажилласан хэлтсүүд хуваарийн дагуу үүрэг даалгавраа сайн биелүүлж ажилласан. Хороодоос 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,25,26,27,28,29,30,31,32 нийт 32 хороо идэвхтэй сайн оролцож мэдээ тайлангаа цаг хугацаанд нь ирүүлсэн.  болон Татварын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс тайлан ирүүлээгүй цэвэрлэгээний ажилд  хангалтгүй ажиллалаа.  Хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд автомашинуудаа хуваарийн дагуу хороо тус бүрт тасралтгүй явуулж ямар нэгэн гомдол зөрчилгүй сайн ажилласан болно.

 

Баянгол дүүрэг:

Засаг даргын 2019 оны А/13 дугаар захирамж гарч нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын гудамж талбайд үүссэн цас мөс, хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.  Нийт 13 харъяа хэлтэс, албад дүүргийн Засаг даргын 2017 оны А/537 дугаар захирамжаар баталсан хуваарийн дагуу хариуцсан 7 гудамж, талбайд албан хаагчид нийтээрээ цэвэрлэх болон тус гудамж талбайд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэрлэгээнд татан оролцуулах замаар цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан. “Баянгол – Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-аас бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын хүрээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ 83 зам талбайн үйлчлэгч 3 мастер, захиргааны албан хаагчдаас бүрдсэн нийт 143 хүн ажиллалаа. Гэр хорооллын 9,10,11,21,22,23 дугаар хороодын далан суваг болон гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж 14 рейсээр 32тн хог хаягдал тээвэрлэсэн. Цэвэрлэгээнд хог тээврийн нийт 31 хог тээврийн машин ажиллаж 69 рейсээр 198тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 46 албан хаагчдыг 23 хороонд хуваарилж хяналтаар ажиллуулсан. ТНААХ-ийн мэргэжилтнүүд, “Эмэгтэйчүүдийн эрх, хамгаалал хѳгжлийн хүрээлэн” ТББ-ын хяналтын ажилтан нар Бүх нийтийн их цэвэрлэгээнд хяналт тавьж ажилласан. Баянгол дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд 1807 аж ахуйн нэгж, байгууллагын 5258 хүн хамрагдаж ажилласан.       

 

Баянзүрх дүүрэг:

Баянзүрх дүүргийн 14 хороонд үйл ажиллагаа явуулж буй 1207 /үйлчилгээний төв, зах, дэлгүүр, үсчин, гоо сайхан, ТҮЦ, баар, цайны газар гэх мэт/ аж ахуйн нэгж байгууллагын 1966 хүн, Ерөнхий боловсролын 16 сургуулийн 339 хүн, 31 цэцэрлэгийн 356 хүн нийт 3109 хүн цэвэрлэгээний ажилд оролцлоо. Аж ахуйн нэгж байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, төрийн байгууллагууд орчныхоо 50 метрт байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ хийж нийт  93,495м2 талбайг цэвэрлэж ажиллаа. Нийтлэг үйлчилгээний газар 2, 4 ОНӨААТҮГ нь нийт 116 хүний бүрэлдэхүүнтэйгээр  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав. 14-р хорооны Сүнжингранд орчим,13,14-р хорооны далан, призер  орчмын 6, 25-р хорооны сэлбэ гол, 6, 15-р хорооны Бөхийн өргөө, аюулгүй тойрог, 14-р хорооны Аман хуур орчим зам, Баянмонгол орчимд  байрлах шон, хогийн сав, сандал зэргийг угааж арчиж,мөн хариуцсан зам талбайн халтиргаа гулгаанаас сэргийлэн шаардлагтай сүүдэр хэсэгт нийт 480 кг давс бодисыг хольж цацаж цэвэрлэв. Мөн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж ажиллав. Цэвэрлэгээний тайлан хангалтгүй ирүүлсэн байгууллагууд: 3, 6, 7, 10, 12, 13, 14, 17, 18, 19, 21, 25, 26, Нийтлэг үйлчилгээний газар 1, 2 тус тус ажиллаа.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *