Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 3 хэлтэс, Захирагчийн харьяа 5 байгууллага БҮРЭН ХАНГАЛТТАЙ үнэлгээ авлаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шалгаж үнэлэлт дүгнэлт өглөө. Тус ажлыг нэгдүгээр сарын 7-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн.

Хамрагдсан байгууллагуудаас 33.3 хувь нь “Бүрэн хангалттай” үнэлгээ, 64.4 хувь нь “Хангалттай”, 2.2 хувь буюу 2 байгууллага ажил сайжруулах шаардлагатай үнэлгээ авчээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, Санхүүгийн хэлтэс, Аудит дотоод хяналтын хэлтэс, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа 5 байгууллага болох УСУГ, ОСНААУГ, ХТГ, ХИХУГ, ГУББГ  Бүрэн хангалттай дүгнүүлж шагнууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.