Улаанбаатар хотын 9 дүүргийн хороодод үе шаттайгаар ойн төгөл байгуулна

Хаврын тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хороодод үе шаттайгаар ойн төгөл байгуулахаар дүүргүүдийн Засаг даргын орлогч, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга мэргэжилтэн, Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулагч, Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор нартай хуралдаж тохижилт хийхээр төлөвлөж буй байршлуудыг Хот төлөвлөлт, Газар эзэмшил шугам сүлжээний мэдээлэлтэй уялдуулан нягталж тогтоох, оршин суугчдаас санал авч ач холбогдлоор нь эрэмбэлэх үүрэг даалгаврыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаярт үүрэг болголоо. Тогтоосон байршлуудад зураг төсөл боловсруулан иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ойн төгөл бүхий бичил цэцэрлэгийг хаврын тохижилтын ажлын хүрээнд байгуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.