УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР.

 

2019 оны 02 дугаар сарын 13.                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар. Хариуцах байгууллага.  

Шалгуур үзүүлэлт.

 

ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1.      Шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгуулах, бөглөрсөн шугам хоолой, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх. ГУББГ ОНӨААТҮГ,

НОБГ, НМХГ

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг, тоон мэдээ
2.      АТХБӨЯХ-ийн төлбөр тооцооны татвар хураамжийг нэмэгдүүлэх, 1,6 болон 2,7-р төгссөн авто тээврийн хэрэгслийн төлбөр хураалтыг эрчимжүүлэх, бүрэн авч төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллах. Нийслэлийн Татварын газар,

Дүүргүүдийн ЗДТГ

·         Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ
3.      Угсармал орон сууцнуудыг дулаалах /Дулаан техникийн шинэчлэл/ төслийг эхлүүлэхтэй холбогдуулан ажлын даалгаварыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, бэлтгэл ажлыг хангах. ИБХ,

НХТЕТГ

·         Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ
4.      НЗД-ын 2019.01.24-ний өдрийн А/51 дүгээр захирамжаар шийдвэрлүүлсэн БЗД, СБД, ЧД, СХД, НД-т халиа дошингоос үүдэлтэй айл, өрхийн хашаа, гудамж, зам талбайд үүссэн мөсийг цэвэрлэх, тээвэрлэх зориулалтаар шийдвэрлэсэн 196,5 сая төгрөгийн санхүүжилтийн зарцуулалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хяналт тавьж, гүйцэтгэл үр дүнг  2019.03.01-ний өдрийн ХЕМ-ын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах.

 

НОБГ ·         Батлагдсан төсөв /дүүрэг бүрээр/

·         Зарцуулалтын дүн,

·         Цэвэрлэж тээвэрлэсэн мөсний хэмжээ,

·         Бусад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын зорилт

5.      БЗД-ийн 26-р хороо “Баян монгол” Хувийн орон сууцны контор, ХУД-ийн 4-р хороо “Санкомпорт” хувийн орон сууцны конторт алчуур хатаагч, халаалттай холбоотой гомдол ихсэж байгаа тул анхаарч ажиллах. ХОСНАА-н “Хөгжлийн төв” ·         Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ
6.      Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Дүүрэг бүрт 1 байршилд “Өвөрмөц шийдэлтэй гэрлэн чимэглэл бүхий гудамж байгуулах”-аар төлөвлөж байгаатай холбогдуулан ажлын зураг, төсвийн санал боловсруулж, яаралтай танилцуулах. Төвийн 6 Дүүргүүдийн ЗДТГ,

Гэрэлтүүлгийн компаниуд

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
7. Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулах болон судалгаа, бэлтгэл шатны арга хэмжээг авч байх. /Зураг төсөв хийлгэх, холбогдох техникийн нөхцөл гаргуулах болон бусад/ Дүүргүүдийн ЗДТГ,

Харьяа газрууд

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг
8. Цас хайлж дагтаршсан хог хаягдал ил гарч, орчны бохирдлыг нэмэх тул нийтийн эзэмшлийн талбай, гудамж, гуу жалганы хог цэвэрлэгээг эрчимжүүлж үүсмэл хогийн цэг үүсэхээс болгоомжилж, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж  ажиллах. Дүүргүүд, Хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээний газар, ХТГ ОНӨААТҮГ. ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг
9. Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгаар хуурайшилт ихтэй байгааг онцгойлон анхааруулсан тул төвлөрсөн хогийн цэгүүдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах Хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээний газар, ХТГ ОНӨААТҮГ. ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг
10. Дүүргүүдийн хог хаягдалтай холбоотой гомдол нэмэгдэж байгаа тул тээвэрлэлтийг сайжруулах. Үүнд: Баянзүрх, Баянгол  дүүргийн Засаг даргын Тамгын газар онцгой анхаарах.

 

Дүүргүүд, Хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээний газар, ХТГ ОНӨААТҮГ. ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг
11. Нэг хот нэг стандарт зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Явган замын тохижилтын ажил”-ын судалгааг эцэслэсний дагуу Дүүргүүдэд хуваарилагдаж буй төсөвт багтаан жагсаалтыг эцэслэж, фото танилцуулга мэдээллийн хамт албан бичгээр 2019 оны 02 дугаар сарын 18-нд ирүүлэх, нэгтгэж, НЗД-ын захирамж гаргуулах ажлыг зохион байгуулах.

Тавигдах шаардлага: Төсөвлөгдсөн зардалд багтаасан байх, байршил, хаяг, ажлын тоо хэмжээ, төсөвт өртөг зөв байх, инженерийн хангамжийн байгууллагууд, хот төлөвлөлт, авто замын байгууллагуудтай зөвшилцсөн байх.

Дүүргүүдийн ЗДТГ

/дэд ажлын хэсэг/

АДХХ

·         Судалгааг эцэслэсэн байх.

·         Мэргэжлийн байгууллагуудын саналыг харгалзсан байх,

·         Баримтын бүрдэл бүрэн байх,

12. НЗД-ын 2019.02.14-ны А/88-р захирамжаар “УБ хотын гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулах ажлын хэсэг”-ийг ХЕМ ахлан ажиллахаар болж,  үзүүлэх сургалтын үед Орон сууцанд амьдарч буй  иргэдийг түр нүүлгэн гаргах, аюулгүй байрлалд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авах:

·         Орон сууцны иргэдийн судалгаа, аюулгүй талбай судалгаа гаргах /МСӨХ-ийн дээд зөвлөл, Хувийн Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо, Хувийн орон сууцны хөгжлийн төв/

·         Иргэдийг болон СӨХ-ны ажилтан албан хаагчдыг идэвхитэй, бүрэн хамруулах

НОБГ-ын Дэд дарга, Хошууч Б.Мягмардоржтой холбогдож, мэдээлэл авч ажиллах.

НОБГ,

МСӨХДЗ,

Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо ТББ, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ

·         Орон сууцны иргэдийн судалгаа, аюулгүй талбай судалгаа гаргаж, НОБГ-ыг мэдээллээр хангасан байдал, хүний тоо,

·         Иргэдийг болон СӨХ-ны ажилтан албан хаагчдыг идэвхитэй, бүрэн хамруулсан байдал, хүний тоо,

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг

 

 

 

 

 

 

                      ТАНИЛЦСАН:

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР                                                                             БӨГӨӨД  ЗАХИРАГЧИЙН   АЖЛЫН    АЛБАНЫ                                                                               ДАРГА                                             Т.ГАНТӨМӨР

                         ХЯНАСАН:

АУДИТ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН                                                                                ДАРГА                                           Ц.РЭГЗЭДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХАРЬЯА ГАЗРУУДАД
1. Нийслэлийн 380 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх дэд ажил”-ын хэсгийг Хотын Ерөнхий менежер ахлан ажиллах болсонтой холбогдуулан тохижилт, дэд бүтэц, худалдаа үйлчилгээний чиглэлээр буюу хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх, үр дүнд суурилсан бүтээлч ажлыг төлөвлөх, төсөл, томьёоллыг гаргаж, 2019 оны 02-р сарын 15-ны өдрийн 15.00 цагт ЗСХ-т ирүүлэх. /Тодруулах бол 315347 утсаар холбогдоно уу/ Дүүргүүдийн ЗДТГ,

Харьяа газрууд,

Инженерийн хангамжийн газрууд

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.