“Хот нийтийн аж ахуйн чиглэлийн байгууллагуудын 2019 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод хяналт шалгалт явуулах ажлын төлөвлөгөө” батлагдлаа

МУЗГ-ын 2011 оны 311-р тогтоол, МУЗГ-ын 2015 оны 483 дугаар тогтоол, МУЗГ-ын 2017 оны 89 дүгээр тогтоол, НЗД-ын 2017 оны А/335 дугаар захирамжын хавсралтаар батлагдсан дүрэм, журмуудад байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь тухайн жилд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг жил бүр батлуулах тухай заасан байдаг.

Дээрх тогтоол, захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд УБЗАА-ны Аудит, дотоод хяналтын хэлтсээс “Хот нийтийн аж ахуйн чиглэлийн байгууллагуудын 2019 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод хяналт шалгалт явуулах ажлын төлөвлөгөө”-ний төслийг ХЕМ-ийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар Зөвлөлийн хуралд танилцуулж, зөвлөлийн хурлын гишүүдийн саналыг тусган батлууллаа.

2019 оны төлөвлөгөөтэй энд дарж танилцана уу.